Нууц мэдээллийн уурхай

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Т.МӨНХСАЙХАН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДТЭЙ УУЛЗЛАА

Нийтэлсэн: 2021-03-24 02:39:24

 

EditЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Т.МӨНХСАЙХАН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДТЭЙ УУЛЗЛАА

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нийслэлд үйл ажиллагаа явуулж буй Өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-үүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон дүүргийн Эрүүл мэндийн төвүүд дэх ӨЭМТ-ийн тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтнүүдтэй уулзлаа.

Тус уулзалтанд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн болон ЭМЯ-ны газар, хэлтсийн дарга нар оролцсон бөгөөд ӨЭМТ-ийн тулгамдаж буй асуудал, тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, үйлчлүүлэгч иргэд болон өрхийн эрүүл мэндийн өнөөгийн байдлын талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

“Ковид-19” халдварт цар тахлын энэ үед томуу, томуу төст өвчнийг эрсдэл багатай даван туулах зорилго тавьж, ЭМЯ-ын Тохиолдлын удирдлагын тогтолцооны баг нэгдмэл зохион байгуулалттай ажиллаж байгааг Эрүүл мэндийн сайд онцолсон байна.

Уулзалтанд оролцсон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн зүгээс “ӨЭМТ–ийн санхүүжилт 2 дахин нэмэгдсэн нь тусламж үйлчилгээг өргөтгөх, ажиллаж буй багийн нийгмийн асуудлыг шийдэхэд томоохон түлхэц болсныг дурьдаж, тулгамдаж буй зарим асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал бодлоо солилцлоо.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар энэ хүрээнд ӨЭМТ-ийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын асуудал харьцангуй сайн шийдэгдсэн төдийгүй барилга бүтээн байгуулалт, засвар үйлчилгээ, эмч ажиллагсадын чадавхи, нөөц бололцоонд анхаарч, хүн амд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр зорьж ажиллаж буйгаа дуулгасан юм.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших