Нууц мэдээллийн уурхай

Д.Болд: Би сураггүй алга болоогүй

Нийтэлсэн: 2021-03-22 11:33:08

 

 

 

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдыг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж буй мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Цагдаагийн ерөнхий газраас энэ талаар өнөөдөр /2021.03.22/ мэдээлэл хийж, эрэн сурвалжлах ажлыг зогсоосон гэв.

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, Б.Баатархүү мэдээлэхдээ “Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс иргэний журмаар нэхэмжлэлтэй, эрэн сурвалжлах ажлыг цагдаагийн байгууллагад даалгасан. Энэ нь журмынхаа дагуу шүүхээс тухайн хариуцагчийг оршин суугаа хаяг дээрээ байхгүй тохиолдолд эрэн сурвалжлах ажлыг цагдаагийн байгууллагад даалгадаг. Мэдээллийн дагуу дуучин Д.Болд ирж уулзаад, эрэн сурвалжлах ажил зогссон. Улсын хэмжээнд эрэн сурвалжилж буй мэдээлэл дотоод эрэн сурвалжлах сан болон Цагдаагийн ерөнхий газрын вэб сайт дээр ил тод, нээлттэй нийтлэгддэг. Бид шүүхийн процессын маргаан нь цаанаа ямар учиртайг мэдэхгүй. Одоо мэдээллийг нь устгасан” гэв.

Энэ талаар дуучин Д.Болдоос тодруулахад “Худлаа мэдээлэл гарсан байна лээ. Цагдаагийн байгууллагаас мэдээллээ авчихсан байна. Надтай холбоотой ийм асуудал байхгүй. Би алга болоогүй. Байдаг газраа байж л байна. Миний утасны дугаар, гэрийн хаяг хэвээрээ байгаа. Реклам сурталчилгаатай холбоотой асуудал үүсээгүй. Тийм асуудал байсан бол аль дээр л шийдэгдэх байсан” гэсэн юм.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс тодруулахад “Шүүхийн байгууллагаас дуучин Д.Болдыг эрэн сурвалжлаагүй. Харин дуучин Д.Болдын гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн “Эм Ди Өү” компанийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж байсан. Энэ шийдвэрийг 2020 оны тавдугаар сарын 1-нд гаргаж, Хан-Уул дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэс рүү 2020 оны тавдугаар сарын 4-нд шийдвэрээ албан бичгээр хүргүүлсэн. Яагаад цагдаагийн байгууллагаас 2021 оны гуравдугаар сард энэ зарыг оруулсныг мэдэхгүй. Манайх тусдаа программтай.

Манай байгууллагад “Зорчигч тээврийн нэгтгэл” компанийн нэхэмжлэлтэй “Эм Ди Өү”  компанид холбогдох хэргийг шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ компанийн хаяг нь олдохгүй байсан учраас шүүх ажиллагаа эхлэх боломжгүй гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч нар нь энэ компанийн хаягийг өөрсдөө олох боломжгүй учраас шүүхэд хүсэлт гаргасны дагуу “Эм Ди Өү” компанийг эрэн сурвалжилсан байна.

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших