Нууц мэдээллийн уурхай

УИХ-ын чуулганаар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлууд

Нийтэлсэн: 2021-03-22 01:41:08

 

УИХ-ын хаврын ээлжит чуулганы 2021 оны гуравдугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдийн намын бүлэг, ажлын хэсэг, байнгын, дэд хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов дарааллыг хүргэж байна. 

НЭГ. УИХ дахь намын бүлгийн хуралдаан:

03 дугаар сарын 22-ны Даваа гарагт: 

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Их Монгол” танхимд;
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

ХОЁР. Байнгын хорооны хуралдаан:

03 дугаар сарын 23-ны Мягмар гарагт:

1.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана. Хэлэлцэх асуудал:

  • Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал;
  • Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай /Кино урлагыг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/.

2.Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 10.30 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана. Хэлэлцэх асуудал:

  • Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын 10 дугаар тайлан;
  • Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт үр, дүнгийн талаар Монгол Улсын Засгийн газрын тайлан.

3.Аюулгүй байдал гадаад, бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана. Хэлэлцэх асуудал:

  • Дэлхийн шуудан холбооны дүрмийн 10 дугаар нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/.

4.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.30 “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана. Хэлэлцэх асуудал:

  • Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

03 дугаар сарын 24-ний Лхагва гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана. Хэлэлцэх асуудал:

  • Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар 2020.05.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл /Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг сонгон шалгаруулах/;
  • Бусад.

2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана. Хэлэлцэх асуудал:

  • Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дүрэм батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл;
  • Сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргыг сонгох тухай асуудал;
  • Бусад.

3.Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана. 

ГУРАВ.Чуулганы нэгдсэн хуралдаан:

03 дугаар сарын 25, 26-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

  • Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал;
  • Дэлхийн шуудан холбооны дүрмийн 10 дугаар нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар 2020.05.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Бусад;
  • Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнээс “Монгол Улсын хэмжээнд усны харилцааг зохицуулж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, тэдгээрийн уялдаа холбооны талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох.
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших