Ширээний теннисчин Б.Болор-Эрдэнэ, Э.Лхагвасүрэн нар олимпын эрхээ авлаа
Нийтэлсэн: 2021-03-19 01:18:07
Монгол улсын ширээний теннисний шигшээ багийн тамирчин Б.Болор-Эрдэнэ, Э.Лхагвасүрэн нар Токиогийн олимпын наадамд оролцох эрхээ авлаа.
Дэлхийн ширээний теннисний холбооноос олимпын эрх олгох сүүлчийн тэмцээнийг Катар улсын Дохо хотод зохион байгулсан.
Тэмцээнд 50 гаруй улсын шилдэг тамирчид бүсчлэн оролцсон ба манай улсаас ОУХМ Э.Лхагвасүрэн, спортын мастер Ж.Мөнхзориг, Б.Должинзуу, Б.Болор-Эрдэнэ Зүүн өмнөд Азийн хэсэгт тоглосон байна.
Эх сурвалж: Биеийн тамир спортын улсын хороо