Ж.Мөнхбат Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга боллоо
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга боллоо.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгаланг Боловсрол, шинжлэх ухааны сайдаар томилсон тул түүний оронд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг томилохоор МАН-ын бүлэг, холбогдох байнгын хороо дэмжээд байсан юм.
Ийнхүү өнөөдрийн чуулганы хуралдаанд танилцуулгыг хийж санал хураалт явуулахад 67 гишүүний 48 нь дэмжсэн юм.