Нууц мэдээллийн уурхай

Х.Баттулга: Бид энэ дэлхий дээр хуруу дарам цөөхөн байдаг цэргийн, дайчин үндэстний нэг

Нийтэлсэн: 2021-03-18 02:03:35

 

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга мэндчилгээ дэвшүүллээ.

“Эрхэм генерал, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан, албан хаагчид аа,

Энхийг сахиулагчид аа, Үе үеийн Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, бэлтгэлд болон чөлөөнд байгаа ахмад дайчин, цэргийн бэлтгэл үүрэгтэн, Монгол Улсын нийт иргэд ээ!

Та бүхэнд орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойн гал халуун мэндийг дэвшүүлье!

Хүн төрөлхтний түүхэнд тод мөрөө үлдээсэн нүүдэлчдийн төрт улсууд, Хүннү гүрнээс улбаалаад Эзэн Богд Чингис хааны туг дор ертөнц дахинаа алдраа дуурьсгаж явсан талын дайчдын хойчис орчин цагийн цэргийн зохион байгуулалтад орсноос хойш өнөөдөр 100 жилтэй золгож байна.

 

Цэргийн урлагийн түүхэнд ул мөрөө үлдээсэн Их Монгол Улсын аугаа дайчин цэргүүдийн залгамж хойч билээ.

Монгол үндэстэн бүрэлдэн тогтсон найман мянган жилийн туршид хөрш улсуудын түүхчид “… эр бүр нь аян дайнд оролцох ёстой. Нум татаж чадах насанд хүрсэн эр бүр хуягт морьт цэрэг болдог” гэж онцлон тэмдэглэж ирсэн байдаг.

Тийм ээ, бид бол энэ дэлхий дээр хуруу дарам цөөхөн байдаг цэргийн, дайчин үндэстний нэг. Цэргийн урлагийн түүхэнд ул мөрөө үлдээсэн Их Монгол Улсын аугаа дайчин цэргүүдийн залгамж хойч билээ.

Шинээр эмхлэн байгуулагдсан Монгол Ардын Журамт цэрэг 1921 оны 3 дугаар сарын 18-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын удирдлага дор эх нутгаа харийнхнаас чөлөөлөх зэвсэгт тэмцлийг эхлүүлснээр орчин үеийн Зэвсэгт хүчин үүсэн бий болсон. Энэ цагаас хойш Монголын Зэвсэгт хүчин 1939 онд Халхын голын, 1945 онд Чөлөөлөх дайнд оролцон бахдам ялалтуудаар түүхээ зузаатгасан. Энхийн цагт хөдөө аж ахуй, аж үйлдвэрлэл, дэд бүтэц, барилгын талбарт гар бие оролцон ажиллаж үнэлж баршгүй хувь нэмэр оруулан ард түмнийхээ бахархал болсон билээ.

 

Та нар бол энэ улсын ирээдүй, залгамж халаа. Тийм учраас түүхээ мэдэж, түүнийг бахархалтайгаар, нэр төртэйгөөр үргэлжлүүлэх үүрэг хариуцлагаа эртнээс ухамсарлаж, дээдэлж явах учиртай.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувиар миний бие энэ баярт өдрийг тохиолдуулан Монголын Зэвсэгт хүчний түүх, Зэвсэгт хүчний гадаад харилцаа, хамтын ажиллагаа, эх орныхоо хил хязгаар, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, ард иргэдийн аюулгүй байдлыг хамгаалахад оруулсан хувь нэмэр, гүйцэтгэсэн үүрэг, тусгаар тогтнолын төлөө алтан амиа зориулсан баатрууд, ахмад дайчдаараа бахархан омогшиж, үйл хэргийг нь мөнхжүүлэхийг нийт ард түмэн, ялангуяа залуу үеийнхэн, хүүхэд, багачууддаа уриалж байна. Та нар бол энэ улсын ирээдүй, залгамж халаа. Тийм учраас түүхээ мэдэж, түүнийг бахархалтайгаар, нэр төртэйгөөр үргэлжлүүлэх үүрэг хариуцлагаа эртнээс ухамсарлаж, дээдэлж явах учиртай.

Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчин эх орныхоо халдашгүй дархан байдлыг сахин хамгаалахын зэрэгцээ энхийг дэмжих болон олон улсын цэргийн бусад ажиллагаанд амжилттай оролцон улс орныхоо нэр хүндийг олон улсын тавцанд  өндөрт өргөж явна.

Түүнчлэн улс орны стратегийн бүтээн байгуулалтын ажилд мэргэжлийн болон техникийн өндөр бэлтгэлжилт, зохион байгуулалттайгаар оролцсоноороо монголчууд бие даан том бүтээн байгуулалтыг өрнүүлж, гүйцэтгэж чадахыг ард түмэндээ нотлон харууллаа.

Та бүхэнд орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойн мэндийг дахин хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Мөнх тэнгэрийн хүчин дор Бүх Цэргийн Их Хар Сүлд амгалан цэнгэж, аюул занал түүн дор сөхрөн мөхөстөх болтугай. Монгол Улс, монгол цэрэг мөнхөд оршиг!” гэлээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших