Нууц мэдээллийн уурхай

Г.Занданшатар: Японтой зээл, тусламж гэхээсээ хөгжлийн хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэх ёстой

Нийтэлсэн: 2021-03-18 01:51:33

 

 

УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяшиг хүлээн авч уулзжээ.

Япон Улсын Засгийн газраас 1977-2019 онуудад нийт 332.4 тэрбум иен буюу 3.0 тэрбум гаруй ам.долларын зээл тусламжийг манай улсад үзүүлсний дотор КОВИД-19 цар тахлыг даван туулах арга хэмжээний хүрээнд эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, вакцин зэргийг нийлүүлэхэд зориулан хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж олгож байгааг тэрбээр онцлоод, хүндрэл бэрхшээл үүссэн цаг үе болгонд монголчуудад тусламж, дэмжлэг үзүүлдэг Япон Улсын Засгийн газар, ард түмэнд  талархал илэрхийлсэн байна.

Түүнчлэн "Монгол Улсын экспортод уул уурхайн бүтээгдэхүүн дангаараа 90 хувийг эзэлж, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн 6.0, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн 4.0 орчим хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл уул уурхайгаас хэт хамааралтай улс болсон байна. Тиймээс энэ өрөөсгөл бүтцийг өргөжүүлж, үйлдвэрлэгч орон болох нь зайлшгүй шаардлага боллоо. Энэ талаар сайн жишиг, туршлага хуримтлуулсан орон бол Япон.

 

Япон Улсын Засгийн газраас 1977-2019 онуудад нийт 332.4 тэрбум иен буюу 3.0 тэрбум гаруй ам.долларын зээл тусламжийг манай улсад үзүүлжээ

Өнгөрсөн 30-аад жилийг эргэн харахад бидний хэрэгжүүлсэн барууны неолиберал бодлого төдийлэн тохиромжтой бус байсан нь тодорхой болж байна. Монгол, Япон хоёр бол Дорно дахины, Зүүн Азийн бүс нутагт багтдаг улсууд. Ахуй, соёл, зан заншил, уламжлалын хувьд бидэнд төстэй зүйл их бий. Тиймээс Японы хөгжлийн бодлого, төлөвлөлтийн загварыг судлах, зөвлөх үйлчилгээ авах, техникийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг бид сонирхож байна. Ер нь цаашид зээл тусламж гэхээсээ илүү хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд харилцаагаа түлхүү хөгжүүлэх ёстой гэж бид үзэж байгаа.

Японы хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудал, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн дэргэдэх Монгол-Японы сургалтын эмнэлэг зэрэг хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц төслүүд хэрэгжсэнд баяртай байна" гэж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэв.

Элчин сайд Х.Кобаяши Япон Улсын хувьд Монгол Улсын олон салбарт хөгжлийн албан ёсны дэмжлэг, зээл, тусламж олгож байгаа. Тэдгээрийн дотроос хөгжлийн бодлогын туслалцаа дэмжлэг үзүүлэх нь бидний хувьд хамгийн чухал, завшаантай хэрэг юм. Тиймээс бид энэ чиглэлээр хамтран ажиллаж, туршлага сургамжаасаа хуваалцахад баяртай байх болно гэлээ.

Уулзалтын үеэр Монгол, Японы парламент хоорондын хамтын ажиллагаа, ирэх жил болох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ, Японы хөгжлийн шилдэг загвар, туршлагыг Монголд сурталчлах  зэрэг асуудлыг хөндөж ярилцлаа

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших