Нууц мэдээллийн уурхай

УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулган эхэллээ

Нийтэлсэн: 2021-03-15 03:43:59

 УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр (2021.03.15) 10 цаг 00 минутад 74 гишүүний ирцтэйгээр эхэллээ. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцов. Мөн Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнүүд, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчид, Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын удирдлагууд цахимаар оролцлоо.  

УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын хаврын чуулган 75 хоногоос дээш хоног хуралдахаар хугацааг сунгасан учир хаврын ээлжит чуулган урьд жилүүдийнхээс эрт эхэлж байгааг онцлоод Монгол Улс хүний эрхийг дээдэлдэг ардчилсан орон, ардчилсан төртэй улс. Хууль болгонд хүний эрхийг амин сүнс болгон суулгаж байж эрх зүйт төр төлөвшиж тогтоно. Иймээс энэ хаврын чуулганыг ардчилал, хүний эрхийн чуулган байгаасай гэж хүсэж байна гэв.

Түүнчлэн улс төр, эдийн засгийн бүлэглэлийн гар хөл болж, захиалгаар ажилладаг “хонгилын” гэх эзэнтэй шүүхийг нураах гэж Шүүхийн тухай хуулийг баталсаныг онцлоод Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, бүх шатны шүүхүүд энэ хавар шүүгчдийн чуулганаа бүх талын тэгш оролцоо, нээлттэй, шударга зохион байгуулалттайгаар, ардчилсан зарчмаар иргэд, олон нийтийн хяналтын дор зохион байгуулахыг хүсэхийн зэрэгцээ үүнд  хэвлэл мэдээлэл, олон нийтийн оролцоо, хяналт чухлыг цохон тэмдэглэлээ. 

Мөн тэрбээр, энэ удаагийн чуулганаар УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг хэлэлцэн батлах ёстойг дурдаад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүд төсвийн болон томилгооны эрхээсээ татгалзаж, хууль тогтоох, хуулийн хэрэгжилтийг хянан шалгах үндсэн чиг үүрэг нь өргөжсөн. Миний бие УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийг боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллуулж, энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэх гэж байгаа нь буруу бүхнийг хазаарлан зогсоох парламентын хяналтыг хүчтэй болгох зорилготой гэдгээ мэдэгдлээ. 

Хаврын чуулганы хэлэлцэх асуултын жагсаалтад багтсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Үндэсний баялгийн сангийн тухай, Нийслэлийн болон Хот тосгоны эрх зүйн байдлын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Газрын тухай, Ашигт малтмалын тухай, Боловсролын болон Нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмжийн багц хуулиуд, Улс төрийн намын тухай, Ерөнхийлөгчийн тухай зэрэг нэн чухал хуулиудыг дараагийн чуулганд шилжүүлж, эрх зүйн хувьсгалын үнэ цэнийг, эх орон, ард түмний эрх ашгийг хөсөрдүүлж болохгүйг УИХ-ын дарга онцлон тэмдэглэв.

Түүнчлэн “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханаар ахлуулан байгуулсан. Ажлын хэсэг 92-р тогтоолын зүйл, заалт бүрээр Дэд ажлын хэсэг байгуулж, ажиллаж байгаа. Энэ ордын ашиглалтад юуны өмнө Монгол Улсын, Монголын ард түмний эрх ашгийг хангуулах ёстой гэдэгт УИХ, Засгийн газар нэгдмэл байр суурьтай байна. Эхний нааштай үр дүн ч гарч эхэлсэн гэдгийг онцлов.       

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгийнхээ төгсгөлд, Бид Монгол эх орныхоо сэргэн мандалтын гараан дээр, түүхэн цаг үед амьдарч байна. Шинэ зууны, шинэ Монголын хөгжил дэвшлийн гарааг эхлүүлэх хувь зохиол бидэнд ногдсон байна. Энэ эрхэм хүндтэй үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарлаж, эвийг нэгтгэн, зөвийг зорих, Их Монголын суу алдрыг эгнэгт бадраан мандуулахын төлөө хүн бүр хичээн зүтгэхийг уриалав. Дараа нь Монгол Улсын төрийн дуулал эгшиглэснээр хаврын чуулганы нээлтийн ажиллагаа өндөрлөлөө.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших