Нууц мэдээллийн уурхай

2023-2025 онд 1072 хувьцаатай иргэн 669 мянган төгрөгийн ногдол авах тооцоо гарчээ

Нийтэлсэн: 2021-03-11 02:54:45

 

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг өчигдөр /2021.03.10/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тус ХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж компанийг ойрын жилүүдэд хөгжүүлэх “А6-20” бизнес төлөвлөгөөг баталсан байна. Төлөвлөгөөнд туссанаар 2025 оныг хүртэл “Эрдэнэс-Тавантолгой” нүүрс баяжуулах үйлдвэр, Таван толгой цахилгаан станц, усан хангамж  зэрэг 20 том төсөл хэрэгжүүлнэ.

Ингэснээр үсрэнгүй хөгжиж, жилд олборлох нүүрсний хэмжээ 45 сая тоннд хүрч, борлуулалтын орлого 10 их наяд, цэвэр ашиг  3,7 их наяд төгрөг болж, жилд 700 орчим тэрбум төгрөгийн ногдол ашиг иргэдэд хуваарилдаг болно. 2023-2025 онд 1072 хувьцаатай нэг иргэн 669 мянган төгрөгийн ногдол ашиг авах тооцоо гарчээ.

 

161 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. 161 тэрбум төгрөгөөс цэвэр ашиг хуваарилбал 1072 хувьцаатай иргэнд 12 мянган төгрөгийн ашиг хуваарилагдах тооцоо гарчээ.

Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл өнгөрсөн сард хуралдаж, 2020 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилахгүй байхаар шийдсэн. Удахгүй болох хувьцаа эзэмшигчдийн хурлаар энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэх юм.

2020 онд Ковид-19 цар тахлын улмаас “Эрдэнэс-Тавантолгой”-ийн үйл ажиллагаа нэлээд хэмжээгээр тасалдсан. Жилийн эцсийн дүнгээр тус компани 13 сая тонн нүүрс олборлож, 11 сая тонныг борлуулжээ.

1.6 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой, 161 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. 161 тэрбум төгрөгөөс цэвэр ашиг хуваарилбал 1072 хувьцаатай иргэнд 12 мянган төгрөгийн ашиг хуваарилагдах тооцоо гарчээ. Өнгөрсөн жил 96480 төгрөгийн ашиг хуваарилж байсан юм.

Өмнө нь том төслүүдээ хэрэгжүүлэхийн тулд хувьцааныхаа тодорхой хувийг олон улсын биржээр зарж, IPO хийх зөвшөөрлийг УИХ, Засгийн газраас аваад байсан бол энэ удаа дотоодод бонд гаргаж, хөрөнгө босгоно. Нийт 2 их наяд төгрөгийн бонд гаргана гэж төлөвлөснөөс эхний ээлжинд 800 орчим тэрбум төгрөгийн бонд худалдаалахаар энэ сарын 5-нд холбогдох бичиг баримтыг СЗХ, Монголын хөрөнгийн биржид хүлээлгэн өгчээ.

Цанхийн Зүүн уурхайд хөрс хуулалт, олборлолтын ажил гүйцэтгүүлэхээр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай  Ти Ти Жи Ви Си Өү ХХК-тай байгуулсан гэрээ хоёрдугаар сарын 28-ны өдөр дууссан. 2015 онд байгуулсан гэрээнд автоматаар сунгагдахаар заасны улмаас 2019 онд дахин хоёр жилээр сунгасан бөгөөд энэ жил ийнхүү дуусч, туслан гүйцэтгэгч компанийг шинээр сонгон шалгаруулахаар болжээ.

“Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-тай 2015 онд байгуулсан гэрээнд хатуу заасан үнийн дүн дотоодын олборлогч компаниудаас өндөр байсаар ирсэн, ингэснээр тус компани 990 тэрбум төгрөгийн илүү ашиг олсон нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн алдагдсан боломж гэж үзжээ. Иймд гэрээг цуцлах, гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулах асуудлыг компанийн зүгээс байнга хөндөж ирсэн гэж ЭТТ ХК-иас мэдээлэв.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших