Нууц мэдээллийн уурхай

С.Энхболд: 3, 4-р сард нийт 1 сая хүнийг вакцинд хамруулна

Нийтэлсэн: 2021-03-09 00:17:28

 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд вакцинжуулалтын талаар мэдээлэл өглөө. УОК хоёр сарын хугацаанд нийслэлийн нийт 1 сая иргэнийг вакцинд хамруулах төлөвлөгөө боловсруулжээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Маргааш буюу 3-р сарын 9-ний өдрөөс өргөн хүрээний вакцинжуулалт эхэлнэ.

Гуравдугаар сард 508 мянга, дөрөвдүгээр сард 500 мянган хүнийг вакцинжуулна.

Гуравдугаар сарын 9-нд 15800 хүн вакцинжуулалтад хамрагдана. Үүнд: 

  • Улаанбаатар цахилгаан түгээх станц,
  • орон сууц,
  • Хил хамгаалах ерөнхий газар,
  • төрийн үйлчилгээний компани,
  • Цэвэрлэх байгууламж,
  • ДХИС гэх мэт байгууллагад ажилладаг хүмүүс хамрагдана.

Гуравдугаар сарын 10-ны өдөр:

  • худалдаа үйлчилгээний байгууллагынхан,

Гуравдугаар сарын 11-нээс

  • багш боловсролын байгууллагынхан хамрагдана.

Тухайн дүүрэгт байгуулагдсан вакцины цэгүүдэд вакцинжуулах үйл ажиллагаа эхэлнэ.

Дүүрэг болгонд 10-15 цэгийг байгуулсан. Нийт 85 цэг ажиллана" гэлээ.

Шадар сайд С.Амарсайхан "14 хоногийн хугацаанд ажиглалт тандалтыг хийж сөрөг нөлөөллийг тодорхойлох зайлшгүй хийх шаардлагатай гэж эрүүл мэндийн мэргэжилтнүүд, эрдэмтэд зөвлөсөн. Энэ зөвлөмжийн дагуу ЭМЯ ажилласан. Цаашдаа вакциныг тасралтгүй хийж нийт хүн амаа дархлаажуулахад 4,5 сая тун вакцин хэрэгтэй. Үүнээс одоогийн байдлаар Спутник, Синофарм, Астразенека вакциныг татан авч ирээд байна. Татан авалт, тээвэрлэлт тасралтгүй явна. 

Ингэснээр бид төлөвлөсөн хугацаандаа долоодугаар сарын 1-ний дотор бүх хүн амаа бүрэн дархлаажуулж дуусна. 
Эмнэл зүйн шинж тэмдгийг хэвийн гэж үзсэн учраас вакцинжуулах үйл ажиллагааг маргаашнаас 10-13 дахин нэмэгдүүлнэ" гэлээ. 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших