Засгийн газрын хуралдаанаар вакцины татан авалт, хамрагдалтын талаар хэлэлцэнэ
Засгийн газрын Лхагва гараг бүрийн ээлжит хуралдаан өнөөдө буюу гуравдугаар сарын 3-нд 08:00 цагт эхэллээ. Өнөөдөр 27 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөгджээ.
- Коронавирусийн цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ (Вакцины татан авалт, вакцинд хамрагдалтын явц болон бусад асуудал)
- Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө батлах тухай хэлэлцэх бол
- Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн хэрэгжилтийн явцын талаар,
- Шатахууны хангамж, үнэ,
- Агаарын тээврийг либералчлах асуудлаар,
- Улаанбаатар хотын цахилгаан дулааны 5 дахь эх үүсвэр,
- Шинжлэх ухаан, технологи, инновацийн төвийн кластерын тухай зэрэг асуудалтай танилцахаар төлөвлөөд байна.