Нууц мэдээллийн уурхай

Б.Баатарыг Тусгай хүчний цэргийн, Д.Баасандамбыг Кибер аюулгүй байдлын цэргийн командлагчаар томиллоо

Нийтэлсэн: 2021-03-02 04:21:55

  

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрлийн цэргийн командлагч нарыг томиллоо.

Хурандаа Б.Баатарыг Тусгай хүчний цэргийн командлагчаар, хурандаа Д.Баасандамбыг Кибер аюулгүй байдлын цэргийн командлагчаар томилсон бөгөөд өнөөдөр ЗХЖШ болон төрлийн цэргийн командлалын бүрэлдэхүүнд ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг танилцууллаа.

УИХ-ын 2020 оны ээлжит хаврын чуулганаар Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж, шинээр 3 төрлийн цэрэг байгуулсан.

Зэвсэгт хүчний бүтцэд Хуурай замын цэргийн командлал, Агаарын цэргийн командлалаас гадна шинээр Тусгай хүчний цэргийн командлал, Кибер аюулгүй байдлын цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газар байгуулагдсан юм.

Хошууч генерал Д.Ганзориг “Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг бэхжүүлэх ажил шат дараатай явагдаж байна. Үүний нэг нь яахын аргагүй шинээр байгуулагдсан төрлийн цэргийн командлал, удирдах газраа эмхтгэн байгуулж, томилгоожуулж, ажил үүрэгт нь оруулаад байна” гээд шинээр томилогдсон командлагч нарт нэн хариуцлагатай үүрэг таны өмнө байна. Аливаа зүйлийг анхнаас нь эхлүүлэх төвөгтэй, бас ээдрээтэй. Гэвч үүнийг манай Зэвсэгт хүчний Төрлийн цэргийн шинэ дарга нар огт түүртэлгүй хийж чадна гэдэгт итгэл төгс байна. Бид ч бүх талаар дэмжинэ” гэжээ.

Эх сурвалж: Зэвсэгт хүчний жанжин штаб

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших