Нууц мэдээллийн уурхай

ТАНЫ ӨГСӨН ЦУС ГУРВАН ХҮНД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭНЭ

Нийтэлсэн: 2021-02-27 12:43:48

 

Монгол улс 1994 оныг хүртэл төлбөртэй цусны донорын системтэй явж иржээ. Тэр цагт цус, цусан бүтээгдэхүүнээр гачигдаж байгаагүй ч сайн дураараа, авлагагүй цусны донорын системд шилжсэнээр иргэд цусаа өгөх нь багасаж, цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээ нэн хомсдолд орох тохиолдол байнга тулгарч байсан байна. Харин JCI Капитал салбар байгууллагын залуус нийгмийн хариуцлагаа ухамсарлан ЭМЯ-ны харъяа Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран 2009 онд  “Өгөөмөр сэтгэлийн бэлэг – Дусал цус нэртэйгээр сайн дурын донорын хөдөлгөөнийг эхлүүлсэн  юм. Өдгөө энэхүү төсөл нь “Амьдрал бэлэглэе – Give blood, Give life” уриан дор 13 дахь жилдээ амжилттай үргэлжилж байна.

ЦССҮТ нь эмнэлэгүүдийн хэрэгцээ шаардлагад хүрэлцээтэй хэмжээгээр аюулгүй, чанартай цус цусан бүтээгдэхүүнийг нийлүүлэх үүрэгтэй байдаг бөгөөд Covid19 цар тахлын улмаас хөл хорио тогтоосон нь цусны нөөц бүрдүүлэлт 50 хүртлэх хувиар буурч нөхөх шаардлага үүсээд байна. 

Насанд хүрсэн хүний биед 5-6 литр цус эргэлддэг. Үүнээс гурван сард нэг удаа 400гр цус хандивлахад хүний эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө гарахгүй бөгөөд таны хандивласан цус томоохон мэс засал, осол гэмтэлд өртөгсөд, төрөхийн хүндэрлүүдэд цус сэлбэх байдлаар гурван хүний алтан амийг авардаг.

Аливаа улс, орон цус, цусан бүтээгдэхүүний хангалттай нөөцтэй байх нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааны чухал хэсэг тул JCI Монгол байгууллагаас төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, хамт олныг цусаа бэлэглэхийг уриалж байна.  

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших