Нууц мэдээллийн уурхай

Б.МӨНХЦЭЛМЭГ: БИ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТРОЛЛУУДААС АЙХГҮЙ, ХЭЛЭХ ҮГЭЭ ХААНА Ч ЗОРИГТОЙ ХЭЛНЭ

Нийтэлсэн: 2021-02-25 05:41:14

Өчигдөр цахим орчинд “БИД УУЧЛАХГҮЙ ХӨДӨЛГӨӨН”-ий тэргүүн Б.Мөнхцэлмэг шүүгч нарын лифтэн дэх бичлэг болон зарим нэр бүхий оффшорчдын талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрээр “шударга ёс гэдэг бол шүүх хүн бүрт эрх тэгш үйлчлэхийг хэлдэг. Гэтэл шүүгч нарын ёс бус үйлдэл гаргасан бичлэгийг үзээд маш их жихүүцлээ. Шударга ёс гэж Монголд алга. Үүгээр дамжуулж ялангуяа сонгууль дөхсөнтэй холбогдуулж ард түмэнд нэг л зүйлийг ойлгуулж хэлмээр байна. Бид хоёр жилийн өмнөөс Авилгын эсрэг хууль, Ашиг сонирхолын хууль, Эрүүгийн байцаах хууль гээд маш олон хуулиудын өөрчлөлтийн саналыг тавьж байсан. 

Энэ хуулиуд дээр жишээ нь Улсын Их Хурлын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгаж болдог уу гэдгээр иргэдэд ойлгомжтой тайлбарлах үүднээс хөрөнгө орлого нь огцом өссөн нэр бүхий гишүүдийг шалгуулж байсан. Ашиг сонирхлын хуулийн 10 дугаар зүйлд оффшортой холбоотой заалтууд байдаг. Энэ заалтад “нийтийн албан тушаалтан буюу төрд өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс оффшор бүсэд компани үүсгэн байгуулж эзэмшихийг хориглодог”. Гэтэл оффшор бүсэд данс эзэмшдэг гурван хүний хоёр нь ил тод зарлагдчихаад байхад ганцхан хүн сул чөлөөтэй үлдсэн.

Тэр хүн бол Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга. Олон нийтэд ил болчихоод байхад хэвлэлүүд одоо болтол яагаад энэ талаар цацахгүй байгааг би гайхаж байна. Х.Баттулга өөрөө “Женко Холдинг Пи-Ти-И” гэх, Сингапур улсын оффшор бүсэд бүртгэлтэй компанитай. Тэр нь охин Б.Намууных нь нэр дээр байдаг.

Энэ мэдээллийг “Google.com”-оос хайвал гараад ирнэ. Ашиг сонирхлын хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу оффшор бүстэй нь илчлэгдвэл хуулийн хариуцлага хүлээх ёстой. Гэтэл сонгууль дөхсөнтэй холбогдуулж Х.Баттулга өөрийгөө оффшоргүй, гэнэн цайлган, оффшорын эсрэг тэмцэгч хүний дүрд хувирган тоглож байна. Өөрийнх нь оффшор ил болоод ирэхээр нөгөө хоёр оффшорчин буюу Сү.Батболд, Б.Дэлгэрсайхан нарт нийгмийн массыг хандуулж байгаад өөрөө цэвэрхэн үлдэх гэж байна. Энэ ажлыг нь Х.Баттулын троллууд хийж байна. Х.Баттулга маш их троллтой байна. Өөрийнх нь төмөр замтай холбоотой компаниудын ажилчдыг нь хүртэл бүлэг групп болгочихсон  ажиллуулж байна. Тэр дунд нь миний нэг танил ч бий. Өөрийнх нь эсрэг ямар нэг зүйл яригдаад эхлэнгүүт троллуудаараа дайруулдаг. Түүний оффшор ил гараад ирэнгүүт өөр оффшортой нэгэн рүү дайрч цэвэрхэн үлддэг ээ болих хэрэгтэй. Би троллуудаас чинь айхгүй, зөндөө доромжлуулсан, хэлэх үгээ хаана ч зоригтой хэлнэ. Мөн шударга ёс ярьдаг хэрнээ өөрсдөө ёс бус үйлдэл гаргасан шүүгч нарыг огцортол эсэргүүцэл зарлана гэдгээ  мэдэгдэж байна” хэмээлээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших