Нууц мэдээллийн уурхай

ЭМДЕГ: Төрөлхийн гажиг засах мэс заслын зардлыг 100 хувь ЭМД-ын сангаас гаргана

Нийтэлсэн: 2021-02-25 01:06:53

 

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ЭМДҮЗ-ийн 2021 оны “Төлбөрийн хэмжээ,төлбөрийн арга, журам батлах тухай” 03 дугаар тогтоолын талаар өнөөдөр мэдээллээ.

ЭМДЕГ-ын Бодлогын хэрэгжилтийн газрын дарга Г.Гийхнаран "ЭМДҮЗ-ийн 2021 оны “Төлбөрийн хэмжээ,төлбөрийн арга, журам батлах тухай” тогтоолд өмнө нь байгаагүй гол онцлог зүйлүүдийг танилцуулъя. "Зүрх мартахгүй" төслийн хүрээнд хийж байгаа зүрхний төрөлхийн гажиг заслын мэс засалд ЭМД-ын сангаас  гурван сая төгрөг олгож байсан. Харин шинэ тогтоолоор тохиолдол бүрд найман сая төгрөгийн санхүүжилт гаргахаар болсон. Ингээд төрөлхийн гажиг засах мэс заслын бүх зардал 100 хувь ЭМД-ын сангаас  гаргана. Мөн хорт хавдрын тусламж үйлчилгээг 100 хувь ЭМД-ын сангаас санхүүжүүлэхээр болсон. Төрийн болон хувийн хэвшлийн даатгалын байгууллагатай гэрээтэй эмнэлэг дээрх өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ хийхэд даатгалын сангаас 70 хувь, иргэнээс 30 хувийг нь гаргахаар болсон” гэв.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тус төслийг Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасны дагуу эрүүл мэндийн даатгалын цахим хуудсанд санал авахаар байршуулж байв. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолд Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн хэмжээг тусгасныг хүргэж байна.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших