Нууц мэдээллийн уурхай

Яруу найрагч Х.АЛАГАА "СТА" боллоо

Нийтэлсэн: 2021-02-22 02:13:12

 Яруу найрагч Х.АЛАГАА "СТА" боллоо

Монгол ёс зан заншил, биет ба биет бус өв соёлыг өнөө хүртэл таслахгүй залгамжилж яваа цөөнгүй залуучууд та бидний дунд байгаа нь сайшаалтай.

Тэдний нэг төлөөлөл болсон Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, МЗЭ-ийн шагналт, Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт, Монгол туургатны утга зохиол урлаг Анатологийн нэрэмжит шагналт Хаянхярваагийн Алагаа юм.

No description available.

Тэрээр 22 жил тасралтгүй Үндэсний баяр наадмын Хурдан морины цолыг цээл сайхан хоолойгоороо уяач, унаач, морь гурвын алдар нэрийг цуурайтуулан алдаршуулсан энэ цагийн нэр цуутай цөөн хурдан морины цол дуудагч ажээ.

Яруу найрагч Х.Алагаа “Аав шигээ тод танина”, “Мэлмий тунгалаг хайрлана” зэрэг олон сайхан эгшиглэнт яруу найргийн номуудаа гаргаж уншигч олны хүртээл болгосон байдаг.

Монголын утга зохиол хэмээх босго өндөртэй оюуны их “том айлд” Дархан Алагаа, Дарханы Алагаа гэсэн нэрээр хүч түрэн орж ирсэн өөрийн гэсэн өнгө зүстэй, чамбай шүлэгтэй нэгэн гэдгээ хүлээн зөвшөөрүүлж чадсан найрагч юм.

Ган үзэг, гантөмөр хоёрыг хоршуулан, хослуулагч Герман-Монголын Мэргэжил сургалтын төвд багшилж, олон зуун гарын шавь бэлтгэн төрүүлсэн гавьяатай нэгэн.

No description available.

Саяхан “цөөвөр” хэмээх үхэр жилийн цагаан сарын босго нь дээр түүний үндэсний өв соёлыг олон жил тээн, түгээн дэлгэрүүлсэн хөдөлмөр болоод Соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Засгийн Газрын шагнал “Соёлын Тэргүүний Ажилтан” тэмдгээр шагнажээ. Шагналыг Иргэний нийгмийн байгууллагын нэрт төлөөлөгч, эх оронч, тэмцэгч Д.Гансүрэн билэгт сайн өдөр гардуулж, “Билгийн Далай Урлагийн Академи”-ийн Удирдлагын Баг хамт олон, ойр дотнын зүрхний гэрэлт найз нөхөд нь байлцан халуун баяр хүргэв.

                                                                                                                                                                                                                             С.БАТГҮР

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших