Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эхийн мөнгөн тэтгэмжийг олгож эхэллээ
Нийтэлсэн: 2021-02-19 03:50:44

Энэ сарын 18-наас буюу өчигдрөөс эхлэн Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эхийн мөнгөн тэтгэмжийг олгож эхэлсэн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Нийгмийн халамжийн үйлчилгээний хоёрдугаар сарын тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээнүүдийг энэ сарын 8-наас иргэдийн www.ehalamj.mn халамжийн нэгдсэн системд холбосон данс руу шууд олгож эхэлсэн. Улсын хэмжээнд нийт 177 мянган иргэн тус тэтгэмжийг авдаг юм байна.
