Нууц мэдээллийн уурхай

Отроор явж буй 45 мянган малчин өрхөд 11 мянган тонн тэжээлийн тусламж үзүүлж байна

Нийтэлсэн: 2021-02-18 06:11:44

 

Өвөлжилт хүндэрсэн аймгуудын отроор явж буй малчин өрх, малчдад 11800 тонн тэжээл хүргүүлж байна.

Нийт 45 мянга гаруй малчин өрхөд тусламж хүргэх ажлыг аймаг, орон нутгийн Онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуйн газар хариуцан ажиллаж байгаа бөгөөд тусламж эзэндээ хүрсэн эсэх бүртгэлийг "Тэжээл" аппликэйшнээр хянаж байна.

2021 оны хоёрдугаар сарын 18-ны байдлаар:

  • Говь-Алтай аймагт нийт 630 тонн тэжээл ирснээс 330 тонныг 10 сумын малчин өрхүүдэд олгосон. Одоогоор 300 тонн тэжээлийг аймаг хүлээж аваад сумуудад тараах ажлыг зохион байгуулж байна.
  • Өмнөговь аймгийн 10 сумын 4017 малчин өрх тусламжид хамрагдана. Гурван тэс суманд 149 тонн тэжээл олгохоос 132 тонн тэжээл олгосон. Бусад суманд хүргэх ёстой тэжээлийг 100 хувь хүргэсэн, сумдаас малчдад олгох ажил үргэлжилж байна.
  • Баянхонгор аймагт 790 тонн тэжээл ирснээс жигд хүртээмжтэй олгох зорилгоор сум бүрд 35 тонн, өрх бүрд хоёр тонноор хувиарлан түгээсэн. Нэмж 2000 гаруй тонн тэжээл ирэхээр хүлээгдэж байна.
  • Дундговь аймагт 1878 тонн тэжээл ирэхээс 936 тонныг нь малчдад тараагаад байна.
  • Өвөрхангай аймагт 16398 өрхөд 4100 орчим тонн тэжээл олгохоос 920 тонныг олгосон мэдээтэй байна.

ХХААХҮЯ-нд хэрэгжиж буй Дэлхийн банкны “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэх төсөл”-өөс нийт 5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар өвөлжилт хүндэрсэн аймгуудын отроор явж буй малчин өрх, малчдад нэг өрхөд дунджаар 300 мянга орчим төгрөгийн үнэ бүхий өвс тэжээлийн тусламж үзүүлэх шийдвэр гарсны дагуу дээрх тусламжийг үзүүлж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших