Нууц мэдээллийн уурхай

"Тэнүүн Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг Гавьяат тээвэрчин боллоо

Нийтэлсэн: 2021-02-11 02:31:14

 

"Тэнүүн-Огоо" ХХК-ний Ерөнхий захирал А.Ганхуягийн нийтийн тээврийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нөр их хөдөлмөрийг нь үнэлэн Монгол Улсын Гавьяат тээвэрчин цол тэмдгээр шагналаа. Тэрбээр 15 жилийн өмнө "Тэнүүн Огоо" ХХК-ийг үүсгэн байгуулсан төдийгүй одоогоор 500 орчим хүнийг ажлын байраар ханган, өдөр тутам 167 автобусаар 11 чиглэлд Улаанбаатар хотын иргэддээ үйлчилж байна.

Нийтийн үйлчилгээний салбартаа 20 гаруй жил ажилласан "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал, Монгол улсын Гавьяат тээвэрчин А.Ганхуяг " Монгол улсын Гавьяат тээвэрчин цол тэмдгээр шагнуулсандаа маш их баяртай байна. Энэ шагнал бол надад төдийгүй өглөөний 06 цагаас 23 цаг хүртэл ажилладаг манай тээвэрчдэд өгсөн шагнал гэж ойлгож байна. 2007 онд компани 15 автобустай, нийтийн тээврийн салбарыг олон улсын түвшинд хүргэх зорилготойгоор байгуулагдаж байлаа. Хэдийгээр иргэдийн дунд нийтийн тээврийн салбарын нэр хүнд тааруу байгаа ч бид цагтаа ирдэг, цэвэрхэн үйлчилгээний төлөө хичээн ажиллах болно. Өнөөдрийн байдлаар манай компани 11 чиглэлд 167 автобустайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Иргэдийг сэтгэл ханамжтай зорчуулах ажлыг бид төртэй, түншлэл хэлбэрээр явуулдаг. Энэ жилийн хувьд манайх парк шинэчлэлд анхаарч ажиллаж байна. Цар тахлын дараа үйлчилгээгээ шинэ түвшинд ахиулах зорилготой байна " гэлээ. 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших