Нууц мэдээллийн уурхай

ТАНИЛЦ: Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед нийслэлийн хэмжээнд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ

Нийтэлсэн: 2021-02-10 04:52:04

 

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаатай холбогдуулан нийслэлийн хэмжээнд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний талаарх мэдээллийг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж өглөө.

 

Тэрбээр ЭМЯ-ны харьяа болон НЭМГ-ийн харьяа бүх эрүүл мэндийн байгууллага хамтран иргэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлнэ гэдгийг мэдээллийн эхэнд онцолж дараах арга хэмжээг танилцуулав. 

Иргэд анхаарвал зохих зүйлс: 

  1. Түргэн тусламжийн эмч хүргэж ирсэн өвчтөнийг тухайн эрүүл мэндийн байгууллага үзээд, үргэлжлүүлэн хэвтэх шаардлагагүй гэвэл гэрт нь буцаах үүргийг тухайн эмнэлгийн байгууллага хүлээнэ.
  2. Түргэн тусламжаар тусламж авч буй иргэд биеийн байдал нь хямарсан хүнийг аль болох дагаж явахгүйгээр эрүүл мэндийн байгууллагад хүргэх бодлого барина. Зайлшгүй нөхцөлд сахиур хамт явахыг зөвшөөрнө. Тухайн сахиур өөрөө үргэлжлүүлээд тухайн эрүүл мэндийн байгууллага дээр байрлах бөгөөд байрлах орчинг нь тухайн эмнэлгийн байгууллага хариуцна. /дагалдаж явах сахиур нь жирэмсэн хүн, өөртөө үйлчлэх чадваргүй хүн хүүхэд байж болохгүй/
  3. Амаржих газруудаас гэрт нь гарах нөхцөлд тухайн амаржсан эх болон нярайг нийслэлийн түргэн тусламжийн газар хариуцан гэрт нь хүргэнэ.
  4. Нийслэлийн бүх өрхийн эрүүл мэндийн төв гэрийн эргэлт, жирэмсний хяналт, бусад нярайгаа үзээд урьдчилсан үнэлгээ хийж дуусаж байгаа, өндөржүүлсэн бэлэн байдлын үед утсаар байнга зөвлөгөө үйлчилгээг үзүүлнэ.
  5. Өдрийн эмчилгээнд тарилгын бус хэлбэр эмийн эмчилгээг зөвлөнө.
  6. Хөл хорионы үед жирэмсэн, төрсөн эх, нярай болон хөнгөвчлөх эмчилгээ шаардлагатай иргэдэд цахим хэлбэрээр эрүүл мэндийн хяналт хийж, зөвлөгөө өгнө.
  7. Тусламж үйлчилгээг гэрээр үзүүлэх шаардлагатай тохиолдолд эмч, эмнэлгийн хэрэгсэл, автомашины бэлэн байдлыг хангаж ажиллана.
  8. Тухайн хорооны нутаг дэвсгэрт ойр байрлах 2-оос доошгүй эмийн санг тогтмол үйл ажиллагаатай байхаар зохицуулалт хийж, ажиллаж байгаа талаар мэдээлэл тэмдгээ гадна талд байршуулах шаардлага тавих, иргэдийг мэдээллээр хангана.
  9. Товлолын дархлаажуулалтыг хойшлуулна.
  10. Илрүүлэг шинжилгээнд ажиллах эмч, эмнэлгийн ажилтнуудыг автобусаар тээвэрлэнэ.
  11. Гемодиализ, хавдрын хими, туяа эмчилгээ, заслын дараах тусламж үйлчилгээ (боолт, гэрэл)шаардлагатай иргэдийг ажилчдын автобусаар эмчилгээнд хүргэх, авах ажлыг хариуцна.
  12. Яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлээд гэртээ буцах тохиолдолд тухайн эмнэлэг нь иргэнийг хүргэж өгөх тул хувийн машинаар явахгүй.
  13. Өндөр настан, жирэмсэн эмэгтэй, хүүхдийг сахиураар авахгүй бөгөөд сахиур солихгүй.

Өрх болон дүүргийн эрүүл мэндийн төвийн хувьд: 

  • Ээлжийг 24/48 цагийн горимд түр шилжүүлнэ
  • Ээлж хүлээлцэх, ажилтнуудыг ирэх болон буцах үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан 06.00-08.00 цагийн хооронд зохицуулна.
  • CT,  MRI ходоодны дурангийн шинжилгээ шаардлагатай тохиолдолд тухайн бүсэд ойр байрлах эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ байгуулж, бэлэн байдлыг хангана.

ШҮД ЭРҮҮ НҮҮРНИЙ ТӨВ НЬ ИРГЭДЭД ХАРЬЯАЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ 24 ЦАГААР ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ

Түүнчлэн нийслэлийн Шүд эрүү нүүрний төв нь иргэдэд харьяалал харгалзахгүй 24 цагаар тусламж үйлчилгээ үзүүлнэ.

Мөн зайлшгүй шаардлагатай тохиолдолд хотоос гарах (буяны ажил, эрүүл мэндийн шалтгаан, хүнс, өвс, тээвэр гэх мэт) тохиолдолд ПГУ/PCR шинжилгээг авах зохицуулалт хийх аж.

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших