Нууц мэдээллийн уурхай

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Орос, Хятадын Элчин сайдуудыг хүлээн авч уулзав

Нийтэлсэн: 2021-02-04 01:57:47

  

Өнгөрсөн долоо хоногт үүрэгт ажилдаа орсон Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гадаад улсаас Монгол Улсад суугаа зарим Элчин сайдуудыг хүлээн авч уулзлаа. 

ЭНЭ ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ДЭЭД, ӨНДӨР ТҮВШНИЙ АЙЛЧЛАЛЫН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг өчигдөр хүлээн авч уулзсан юм. Уулзалтын эхэнд Элчин сайд И.К.Азизов ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровоос Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонтой нь холбогдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт илгээсэн баярын илгээлтийг уламжлав.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Элчин сайд И.К.Азизов нар Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, шинэ агуулгаар баяжуулахтай холбоотой өргөн хүрээний асуудлаар, түүний дотор энэ жил тохиож буй хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хамтран тэмдэглэх, оны хугацаанд хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлал зэрэг асуудлаар  санал солилцсон байна.

Элчин сайд И.К.Азизов Улаанбаатар дахь Дипломат корпусын ахлагчийн хувиар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт шинэ албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсжээ.

“НОГООН ГАРЦ”-ЫН ЖУРМЫГ ТОГТВОРТОЙ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД САНАЛ НЭГДЭВ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг өчигдөр хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Элчин сайд Чай Вэньруй БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гээс Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонтой нь холбогдуулан Б.Батцэцэг сайдад баяр хүргэсэн захидал ирүүлснийг тэмдэглэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэв. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Элчин сайд Чай Вэньруй нар Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, шинэ агуулгаар баяжуулахтай холбоотой өргөн хүрээний асуудлаар санал солилцов.

Цар тахлын нөхцөл байдалд ч хоёр улсын харилцааны идэвхтэй хандлагыг хадгалах зорилгоор тохиромжтой үед хоёр талаас дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх, “Ногоон гарц”-ын журмыг тогтвортой хэрэгжүүлэх замаар худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг дэмжин ажиллах талаар сайд нар санал нэгдсэн гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших