Нууц мэдээллийн уурхай

МЗХ-ны удирдлага Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Нийтэлсэн: 2021-02-02 05:02:34

 

Өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 128 жилийн ой тохиож байна. Энэхүү ойн өдөрт зориулж Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од, Ерөнхий нарийн бичгийн дарга А.Давааням нар жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ.

Энэ жил Монголын залуучуудын байгууллага үүсч хөгжсөн 100 жилийн ойгоо тэмдэглэж буй.  Тэртээх 100 жилийн өмнө буюу 1921 онд Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын хэсэг залуучууд Бошгыг халах залуучуудын эвлэл хэмээх байгууллагыг үүсгэн байгуулснаар Монголын залуучуудын байгууллагын үндэс суурь тавигдсан. Тийм учраас Монголын Залуучуудын Холбооныхон ийнхүү үүсгэн байгуулагчдаа хүндэтгэл үзүүлж байгаа аж. 

Монгол Улсын бүтэн зууны хөгжлийн түүхийг гардан бичилцсэн энэ байгууллага үүсэн бий болсон цагаасаа үе үеийн залуучуудын эрч хүч, эрмүүн тэмүүллээр халгин цалгиж, эх орноо хөгжүүлэх, ихийг хийж бүтээхэд залуусаа уриалан манлайлсаар ирсэн.

Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх үеэрээ “Монголын залуучуудын байгууллагыг үүсгэн байгуулсан  агуу хүний хэлсэн АЛИВАА ХҮН СУРАХ ЧИГЛЭЛИЙГ ЭРХЭМ БОЛГОВООС ХАНДАХ ЗҮГ ӨӨРӨӨ ТОГТОНО хэмээх алдарт үг 21-р зууны залуучууд бидэнд ч хамгийн үнэтэй зөвлөмж. Түүний байгуулсан Монголын залуучуудын байгууллага 100 жилийн ойн босгон дээрээ уламжлалд тулгуурласан, шинэ хандлага чиглэлийг бий болгон, дахин шинэчлэгдэн ажиллахаар зорилго, хөтөлбөрөө боловсруулаад ажиллаж байна. Монголын Залуучуудын Холбоо цаашид залуучуудаа оюунлаг, дэлхийн хэмжээний өндөр чадвартай, үнэ цэнэтэй боловсон хүчин, хувь хүн байлгахын төлөө ажиллах болно” гэлээ. 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших