Нууц мэдээллийн уурхай

Өргөн нэвтрүүлгийн тухай хууль хэрэгжиж эхэллээ

Нийтэлсэн: 2021-02-01 08:39:26

 

 

Сүүлийн жилүүдэд манайд телевизүүдийн тоо нэмэгдэж байгаа ч нэвтрүүлэг, уран бүтээлийн чанар, агуулга, үр нөлөө, өгөөж тал дээр олон нийт шүүмжлэлтэй хандсаар байгаа. Үнэхээр ч чансаатай нэвтрүүлэг цөөн байгаа нь үнэн.

Энэ нь нэг талаасаа тухайн телевизүүдийн боломж нөхцөл, хүн хүч, уран бүтээлчдийн ур чадвартай холбоотой ч нөгөө талаас төрийн бодлого, бодит дэмжлэг , зохицуулалт хангалтгүй явж ирсний үр дүн гэж болно. Гэтэл азийн зарим орон соёлын бодлогоо кино , тв нэвтрүүлгүүдээр хэрхэн түгээн дэлгэрүүлж,  эдийн засгийн болон нөлөөллийн томоохон үр дүнд хүрч байгааг бид харж байгаа.  

Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэх нэгэн чухал алхам хийгдсэн нь УИХ-аас 2019 оны 12-р сард баталж, 2020 оны 7 сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхлээд байгаа Өргөн нэвтрүүлгийн тухай хууль юм.

Энэхүү хуульд төрөөс өргөн нэвтрүүлгийн хөгжлийг дэмжих, радио, телевизийн үндэсний бүтээл үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангаар дамжуулан дэмжлэг үзүүлэхээр заажээ. Хуулийн хэрэгжилтийн хүрээнд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг иргэдэд алслагдсан, сүлжээ хүрээгүй газарт ч хүртээмжтэй хүргэх боломжтой болох ба  өртөг өндөртэй бүтээгддэг үндэсний түүх, соёл, уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэн хүргэхэд бодит дэмжлэг үзүүлэхээр зохицуулалттай байгаа нь сайшаалтай.

Тус хуулийн хүрээнд  телевиз үзэгч хэрэглэгчийн тоогоор үйлчилгээний хөлс тооцож, олон сувгийн үйлчилгээ эрхлэгчдээр (Юнивишн, Скаймедиа, ДДэш ТВ, MNBC, Сансар дижитал г.м) дамжуулан хуримтлуулах бөгөөд уг орлогоор тухайн телевиз чанартай контент бүтээн хэрэглэгчдэд хүргэх үүрэг хүлээнэ гэсэн үг.

Өргөн нэвтрүүлгийн тухай хууль хэрэгжсэнээр манай  телевизийн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргаж, хүүхэд залуучуудын хүмүүжил, ёс суртахуунд эергээр нөлөөлж үндэсний дархлаа суулгах, монгол ёс заншил, түүх, өв соёл, үнэт зүйлсээ түгээн дэлгэрүүлэх, дэлхийн жишигт хүрсэн чанартай, сонирхолтой үзүүштэй тв контент хийхэд томоохон дэмжлэг, суурь нөхцөл болох нь дамжиггүй. Мөн телевизүүдийн уран бүтээл чанаржих, шударга өрсөлдөөнийг бий болгох, уран бүтээлчдийг чадавхжуулах  зэрэг олон ач холбогдолтой.

Сонирхуулахад 25-р суваг, UBS, ТВ5, ТМ, SBN, TV, С1, ТВ9, Эх орон, NTV, Ийгл ньюс, Монгол ТВ зэрэг Монголын телевизүүдийн холбоонд бүртгэлтэй хориод телевизэд өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлсийг хуваарилах юм.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших