Нууц мэдээллийн уурхай

Архангайд II/15-ныг хүртэл сум, аймаг, хот хоорондын хөдөлгөөнийг хориглолоо

Нийтэлсэн: 2021-01-29 03:27:47

 

Архангайд аймаг сум, хот хооронд зорчих иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ сарын 29-ний өдрийн 09.00 цагаас 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 09.00 цаг хүртэл хориглов.

АРХАНГАЙ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАЖ ДАРААХ ШИЙДВЭРҮҮДИЙГ ГАРГАЛАА

Коронавирусээс урьдчилан сэргийлэх, хязгаарлалт тогтоох зарим арга хэмжээний тухай захирамжид: 

1. Засгийн газрын тогтоолын дагуу Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх, коронавируст халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэдийг халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор аймаг сум, хот хооронд зорчих иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 09.00 цагаас 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 09.00 цаг хүртэл хориглов.
2. Эрдэнэбулган сумын хэмжээнд хязгаарлалт тогтоож ажиллах ерөнхий эргүүл, хяналтын постын хуваарийг хавсралтаар батлав.
3. Улаанбаатар хот болон халдварын голомт бүхий бүс нутгаас ирсэн иргэдийн бүртгэл, судалгааг гаргаж 14 хоног гэрийн тусгаарлалтад байлгаж хяналт тавьж ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгов.
4. Хязгаарлалтын болон гэрийн тусгаарлалтын дэглэм зөрчсөн иргэдэд зохих хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллахыг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болгов. 
5. Сумдаас аймгийн төв, хот хооронд зорчиж байгаа иргэд, тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдсөнөөс бусад хөдөлгөөнийг хориглох, Цагаан сарын баярын өдрүүдэд хөдөлгөөнт эргүүл гаргаж ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгов.  
6. Цагаан сарын баярт зориулсан үзэсгэлэн худалдаа, зар сурталчилгаа, хөнгөлөлт, урамшуулал зарлахгүй байхыг бүх төрлийн худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, байгууллагын дарга, эрхлэгч нарт үүрэг болгов. 
7. Өгийнуур сумын Майхан толгой хэмээх газарт хяналтын пост гаргаж, хяналт тавьж ажиллахыг Онцгой байдлын газрын дарга /хурандаа Д.Эрдэнэбаатар/, Цагдаагийн газрын дарга /цагдаагийн хурандаа А.Лхагвадорж/, Өгийнуур сумын Засаг дарга /Ш.Үүрцайх/ нарт үүрэг болгов. 
8. Коронавирусээс урьдчилан сэргийлэх ажил, эргүүл,  пост гаргах үеийн гарах зардлыг холбогдох алба хэлтэс хариуцах.
9. Улаанбаатар хотоос татан авалтаар ирсэн иргэдэд түргэвчилсэн тестээр шинжилгээ авах ажлыг зохион байгуулна.
10.  Иргэдэд коронавирусээс урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх.
11. Захирамжийг хэрэгжүүлж ажиллахыг байгууллага, аж ахуй нэгжийн дарга, эрхлэгч, сумдын Засаг дарга нарт үүрэг болгов. 
12. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч, Шуурхай штабын дарга /В.Мөнхбат/-д үүрэг болголоо гэж тус аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших