Нууц мэдээллийн уурхай

ХЯМДААР АМРАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛСЭН “ХЯМД АМАР” ЦАХИМ ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ

Нийтэлсэн: 2021-01-29 03:17:48

 

Байгаль орчин аялал жуулчлалын яам, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, Монголын зочид буудлуудын холбоо ТББ, “Айхотел” ХХК-наас хамтран “ХЯМД АМАР” аялал жуулчлалын цахим үзэсгэлэнг 1-р сарын 27-ноос 3-р сарын 31-ний хооронд зохион байгуулж байна.

COVID-19 цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор олон улсын болон дотоодын аялал жуулчлалын урсгал зогссон энэ үед тус салбарт үйл ажиллагаа явуулж буй тур оператор, жуулчны бааз, амралтын газар, зочид буудлуудаа дэмжих, үйл ажиллагааг нь сэргээх зорилтыг салбар яам тавин ажиллаж байгаа.

Энэ хүрээнд амралтын газар, жуулчны бааз, зочид буудлуудад эдийн засгийн эргэлтийг бий болгох, нөгөө талаас иргэдийг аялах, амарахад хөнгөлөлттэй бүтээгдэхүүн, үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “ХЯМД АМАР” аялал жуулчлалын цахим үзэсгэлэнг нээж байна.

Үзэсгэлэнд Улаанбаатар хот, хөдөө орон нутгуудад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд иргэдэд  анх удаа үйлчилгээгээ 50 хувь хүртэл хөнгөлөлттэй үнээр санал болгож байна. Мөн үзэсгэлэнгийн өдрүүдэд иргэд аяллаа төлөвлөж, хөнгөлөлттэй үнээр худалдаж аваад, тус газраа хүссэн үедээ үйлчлүүлэх өдрөө баталгаажуулснаар “Хямдаар-Амрах” боломжийг олгох юм.

Одоогийн байдлаар 80 гаруй зочид буудал, амралтын газар, жуулчны баазууд энэхүү үзэсгэлэнд оролцож, 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчилгээгээ санал болгож байна. Мөн үзэсгэлэнгийн хугацаанд Улаанбаатар хот болон 21 аймгийн аялал жуулчлалын үзэсгэлэн дэс дараатай зохион байгуулагдаж,  иргэд, жуулчдад зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд, байгаль, түүх, соёлын өв бүхий газруудаа таниулах юм.

Иймд аж ахуйн нэгжүүдийг тус үзэсгэлэнд оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ борлуулах, мөн иргэдийг аяллаа төлөвлөх мэдээ мэдээллээ авч, хямдаар аялах захиалгаа өгөхийг уриалж байна.

 

Үзэсгэлэнгийнхолбоос: https://www.facebook.com/events/6846560989458

Вэбсайт: www.ihotel.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших