Нууц мэдээллийн уурхай

Чуваш улстай эдийн засаг, эрчим хүч, батлан хамгаалахын салбарт хамтран ажиллах талаар ярилцжээ

Нийтэлсэн: 2021-01-29 02:17:46

 

Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Чувашийн Бүгд Найрамдах Улсад энэ сарын 27-29-ний өдрүүдэд томилолтоор ажиллаж байна.

Энэ хүрээнд элчин сайд Д.Даваа 1 дүгээр сарын 27-ны өдөр Чебоксар хотноо ОХУ-ын Бүгд Найрамдах Чуваш Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Д.И.Краснов, Аж үйлдвэр, эрчим хүчний сайд Е.Р.Герасимов нартай уулзалт хийсэн байна.

Уулзалтаар Д.И.Краснов сайд худалдаа, эдийн засаг, эрчим хүч, батлан хамгаалахын салбаруудад Монгол Улстай илүү нягт хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, улмаар тус улсын удирдлагын зүгээс дээрх чиглэл, салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд шаардлагатай бүхий л хүчин чармайлтыг гаргаж ажиллахаа мэдэгдлээ.

Элчин сайд Д.Даваа энэ хүрээнд Бүгд Найрамдах Чуваш Улсад дээр дурдсан чиглэлүүдээр иж бүрэн үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр, байгууллагуудын тухай дэлгэрэнгүй мэдээллийг Монгол Улсын холбогдох байгууллагуудад уламжлан, хамтарч ажиллах боломжийг эрэлхийлэхээ мэдэгсэн гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших