Нууц мэдээллийн уурхай

Олон Улсын сэтгүүлчдийн холбооны гишүүнчлэлээ баталгаажууллаа

Нийтэлсэн: 2021-01-25 07:16:52

 Дэлхийн 170 гаруй орны сэтгүүлчдийг эгнээндээ нэгтгэдэг Олон Улсын Сэтгүүлчдийн Холбооны /ОУСХ/ үйл ажиллагаанд Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэл  төлөөллөөрөө дамжуулан идэвхтэй ажиллаж ирсэн. Өнөөдрийн байдлаар Олон Улсын сэтгүүлчдийн холбооны Ази, Номхон далайн орнуудын бүс нутаг хариуцсан нөөцийн зөвлөхөөр МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан Х.Мандахбаяр,  Жендерийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр МСНЭ-ийн Хяналтын зөвлөлийн гишүүн сэтгүүлч С.Алтанцэцэг нар ажиллаж байна.

Олон улсын сэтгүүлчдийн холбоо нь гурван жил тутамд ээлжит их хурлаа хийж, дэлхий дахинд хэвлэлийн эрх, эрх чөлөө, сэтгүүл зүй, сэтгүүлчдэд тулгамдаж буй хамгийн хурц  асуудлаар дуу хоолойгоо нэгтгэн олон улсын анхаарлыг хандуулдаг. Ээлжит 30 дугаар их хурал 2019 онд Тунист болж, МСНЭ-ийн удирдлага, сэтгүүлчдийн төлөөлөл оролцсон. Харин 31 дэх удаагийн Их хурал 2022 онд Монгол Улсад зохион байгуулагдахаар болоод байгаа юм. Энэхүү эрхийн төлөө МСНЭ 11 оронтой өрсөлдөж, сүүлийн шатанд Франц улстай тунаж үлдэн улмаар өнгөрсөн оны долдугаар сард тус эрхээ авсан юм.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл 2022 онд Улаанбаатар хотод зохион байгуулах их хурлын бэлтгэлд онцгойлон анхаарч, ОУСХ-ны гишүүнчлэлийн татвараа баталгаажуулан ажиллаж байна.  Тус их хуралд дэлхийн 170 улсын 400 орчим сэтгүүлч, мэргэжлийн холбоодын тэргүүн, удирдлагууд хүрэлцэн ирэх ба энэ нь Монгол Улсын гадаад сурталчилгаанд чухал нөлөөтэй арга хэмжээ болох юм.

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших