Нууц мэдээллийн уурхай

Л.Оюун-Эрдэнэ шударга ёсны тэмцлийг үргэлжлүүлэхээр ирлээ

Нийтэлсэн: 2021-01-25 02:04:20

 

 Цар тахал дундуур хөллөсөн их улс төр, иргэдийн жагсаалыг нийгмийн үнэт зарчимд тулгуурлан, төрөөс бодитой арга хэмжээ авснаар чимээ намдаав. Гэхдээ Ерөнхий сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүхийг ажлаа өгөхөд иргэд олон нийт тийм ч таатай хүлээж аваагүй. Тэрээр нийгэм, эдийн засаг, шударга ёсны чиглэлд олон ажил эхлүүлж, гараанаас гаргасан нь тун амжилттай явж байсан учраас гацах магадлалтай гэж үзсэн бололтой. Харин түүний оронд Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилсон нь иргэдийн энэ эргэлзсэн байдлыг арилгаж орхив. Л.Оюун-Эрдэнийн хувьд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж, засгийн бодлогыг гардан гүйцэтгэж байсан нь иргэд олон нийтийн таалалд нийцэв бололтой. Төрийн залгамж чанар гэж нэг орхиж болдоггүй зүйл байгааг ч хаа хаанаа анзаарсан хэрэг биз ээ. Л.Оюун-Эрдэнийн хувьд төрийн анхан шатны нэгж сумын Тамгын газраас ажлынхаа гарааг эхэлсэн төрийн албаны дадлага туршлагатай төдийгүй МАН-ын залуучуудын байгууллагаас эхлээд улс төрийн албан тушаал өгсөж хашсан гээд үеийн залуусаас ялгарах давуу талтай. Эрх баригч намынхан ч төр, улс төрийн албанд шат дараалан бэлдсэн залуу лидерээ санал болгон дэмжсэн юм. Хамгийн гол нь тэрээр 2016 онд парламентад хөл тавьсан даруйд нийгэм, улс төрд шударга ёсны салхийг эхлүүлсэн залуу улстөрч гэдгээр нь монголчууд андахгүй мэднэ. Монголын ардчиллын түүхэнд анх удаа залуу улстөрч зоригтой тэмцэл өрнүүлж, үүндээ шударга иргэдийн дуу хоолойг нэгтгэсэн явдал байв. Тиймээс улс төр судлаач, шинжээчид Л.Оюун-Эрдэнийн тэмцлийг “МАНАН дэглэмийг унагаасан нь ардчиллын жилүүдийн түүхэн үйл явдал...” хэмээн тэмдэглэсэн билээ. Өнөөдөр ч Монгол Улсын улс төрд эхлүүлсэн шударга ёсны тэмцэл өрнөж байгаа учраас Гүйцэтгэх засаглалын тэргүүн болсноор энэхүү ажил улам бүр хаяа хүрээгээ тэлнэ хэмээн олон нийт харж байна. Болохгүй зүйл алга. У.Хүрэлсүхийн эдийн засаг, бүтээн байгуулалтын чиглэлд эхлүүлсэн ажлыг тэр засгийн гал тогоог барьж байсан хүний хувиар сайн мэдэж үргэлжүүлнэ. Шударга ёсны талд эхлүүлсэн ажлыг нь тэр тэмцэгч залуу хүний хувиар давуулан хэрэгжүүлж таарна. Хөхөө өвлийн хүйтнээр дөрвөн гишүүний хамт талбай дээр гарч, иргэд олон нийтийг шударга ёсны тэмцэлд уриалж байсан цагаас хойш төрд бугшсан шударга бус зүйлийг илчилсээр ирсэн юм. Төрийн эрх барих хамгийн дээд байгууллагын даргыг тэмцлээр огцруулсан анхны тохиолдол байв. Тэмцлийн үрээр “60 тэрбум”-ын гэх хэргийг эздэд хариуцлага тооцоход, “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын эзэмшилд байх 49 хувь бүлэглэлийн гарт орсныг төрд буцаан авахад, улсын өмчит үйлдвэрийн газруудад байдаг шахааны бизнесийг таслан зогсооход магнайлан оролцсон гээд дурдаад байвал олон зүйл бий. Иргэд олон нийт ч МАН зоригтой залуу хүнээ гаргаж ирлээ. Ууган нам аливаа зүйлд хариуцлага тооцож чаддаг, бас чадвартай зорилготой залуусаа дэмжиж чаддаг хэмээн ярьж хэлж байгаа нь шинэхэн Ерөнхий сайдад хаягласан үг буй заа. Түүний шударга ёсны төлөөх тэмцлийг үргэлжилнэ гэдэгт иргэд гүн итгэлтэй байгааг нийгмийн салхинаас анзаарч болно. Энэ бол эрх чөлөөт нийгмийн “эцэг” гэж болох АНУ-д сурч боловсорсон залуу хүний зоримог үйлдэл юм. “Мянга сонсохоор нэг үз” гэдэг дээ. Нөгөө талаасаа Бэрх тосгоны Тамгын газраас эхлээд дүүргийн Тамгын газар, Төрийн ордон хүртэл шат дамжин өгсөж ажиллахдаа төрд бугшсан хууль бус зүйл, авлига хээл хахууль гээд олон зүйлтэй тэмцэхээр эртнээс төлөвлөж явсан нь энэ цагийнх нь тэмцлээс тодорхой харагддаг. Тиймдээ ч МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө шударга ёсны төлөө тэмцэж байсан хүний хувиар эрчтэй зоригтой залуу хүнийг энэхүү тэмцлээ үргэлжлүүлэн ажиллах нь дамжиггүй гэдэгт итгэсэн хэрэг биз ээ.

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших