Нууц мэдээллийн уурхай

“Монгол ялна” гэсэн Х.Баттулгын Монгол лав ялсангүй

Нийтэлсэн: 2021-01-25 01:51:10

 

“Монгол ялна” гэсэн Ерөнхийлөгч Х.Баттулгын Монгол лав ялсангүй. Уг нь тэрээр сонгуульд “Хүчирхэг Монголын төлөө” гэсэн сүржин агуулга бүхий мөрийн хөтөлбөртэй, “Монгол ялна” гэсэн битүү хатуу уриатай орж байв. Тухайн үед иргэд Монгол гэх ямар улс чухам юунд ялагдчихаад Х.Баттулга гэх бизнесмэн аврах гээд байгааг ойлгоогүй учраас нэг удаа сонгочихсон хэрэг болов уу. Гэтэл Ерөнхийлөгчийн өөрийнх нь үзэл санаанд Монгол Улс шударга ёс тогтоох, хууль бус хөрөнгийг ил болгох, монголчуудыг баян болгох, уул уурхайн баялагт нь эзэн болгох, төрөөсөө хулгай хийдэггүй байлгах гэх мэт олон зүйлд ялагдчихаад байжээ. Тэгэхээр өөрийнх нь үзэл санаанд ялагдчихаад байсан Монгол Улс ялав уу гэдгийг аваад үзье. Юуны өмнө “Оффшорт байгаа хөрөнгийг татаж Монгол Улсын бүх иргэний өрийг тэглэнэ” гэсэн ч хууль бус хөрөнгө буюу оффшорт байгаа мөнгө огтхон ч ил болсонгүй. Харин ч эсрэгээрээ өөрийнх нь оффшорт нуусан хөрөнгө ил болж Монгол ялагдлаа. Бүх иргэний өр тэглэх хуурамч амлалт нь өөрийнх нь оффшорт л байж. Уул уурхайн баялагтаа эзэн болох тухай дурдсан ч түүний хамаарал бүхий Төгрөг нуурын нүүрсний ордыг болон хэд хэдэн ордыг Хятад эзэнтэй “Минг Хинг Уотеруоркс Холдингс Лимитед” компанид 250 сая ам.доллараар зарснаар Монгол ялагдлаа. Энэ бүгдийг “Эрэн сурвалжлагч” нэгдлийнхэн баримтаар дэлгэсэн учраас нуршихгүй. Мөн тэр шударга ёс тогтоох тухай лоозогносон ч улс төрийн зорилгоор шүүх хүчний байгууллагын оролцоотой бусдыг айлган сүрдүүлж, улам бүр эрх чөлөөг нь хумиж байгаа талаар Хууль зүйн сайд нь чуулганы индэр дээрээс дэлгэрэнгүй дурдсан учраас нуршихгүй. Түүний үзэл санаанд “Эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт халдашгүй дархан байдал, ардчилал, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдэлж хөгжин бадарсан хүчирхэг Монгол Улсыг цогцлоох Эх оронч Ерөнхийлөгч байна” хэмээн дэвшүүлсэн байдаг. Гэтэл нүцгэн шахам бүсгүйг Халдвартын эмнэлэг рүү түрэмгийлэн авч явсан дүр зургийг тэвчээгүй монголчууд төв талбайдаа жагсаж, үзэл бодлоо илэрхийлэв. Үүний дагуу Монгол Улсын төр ч хариуцлага хүлээн огцорлоо. Үүгээрээ ардчиллын түүхэнд анх удаа шударга ёсны салхи сэвэлзүүлж чадсан гэдгийг тал талаас дурдаж байна. Харин сэтгэл зүрхээрээ нэгдсэн иргэдийн жагсаалд илтэд улс төрийн өнгө орж, нэлээд үймэх хандлагатай болсны цаана Ерөнхийлөгч Х.Баттулга байв. Магадгүй цуст мөргөлдөөн рүү явж болох байсныг ч Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх олон нийтэд ил тод мэдэгдсэн учраас нуршихгүй. Мөнхүү Түүний “Монгол ялна” үзэл санааны тунхагт “Эдийн засгаа сэргээж, аж үйлдвэрийг хөгжүүлсэн Эх оронч Ерөнхийлөгч байна”.байна гэжээ. Гэтэл Ерөнхийлөгч маань өөрөө өмч хувьчлалаар улсын чамгүй үнэ цэнтэйд тооцогдох үйлдвэр объектуудыг хувьчлан авсан. Түүнд энэхүү үйлдвэр объектуудаас гадна эзэмшил бүхий олон зүйл байдаг бөгөөд хэрэгжүүлж эхэлсэн, эхлэх гэж байгаа олон төсөл хөтөлбөр байгааг надаар хэлүүлэх юун. Тухайлбал, “Майдар хот”, “13 дугаар зуун”, “Цонжин болдог” цогцолбор гээд юу эс байх билээ. Энэ үйлдвэр, объект, төсөл рүүгээ төрөөс хөрөнгө татахыг байнга эрмэлзэж явдгийг ч мэднэ. “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөс мөнгө гулгуулсан гээд олон зүйлийг “Эрэн сурвалжлагч” нэгдлийнхэн баримтаар дэлгэсэн учраас нуршихгүй. Хамгийн сүүлчийн жишээ гэхэд өнгөрөгч зун ковидоор далимдуулан Төрийн баяр наадмыг өөрийн эзэмшилд байх “13 дугаар зуун”-д зохион байгуулсан. Ингэхдээ улсын төсвийн хөрөнгөөр “13 дугаар зуун”-руу өндөр хүчдэл татах зэргээр улсын хөрөнгийг цаг ямагт хумсалж байдгийг ч баримтаар дэлгэсэн учраас нуршихгүй. Ийнхүү “Монгол ялна” хэмээн уриалсан Ерөнхийлөгч Х.Баттулгын үзэл санаанд ялагдчихаад байсан Монгол Улс бүр ч ялагдлаа.

 

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших