Нууц мэдээллийн уурхай

Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбоо НОК-д хандив өглөө

Нийтэлсэн: 2021-01-22 03:29:26

 

Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооноос Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабт 20 сая төгрөгтэй тэнцэх  арьс ширэн эдлэл болон 10 сая төгрөг хандивлалаа.  Тус хандивыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбат нарт хүлээлгэн өгөв. 

Нийслэл хот өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн энэ үед коронавирусийн цар тахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд тэргүүн эгнээнд ажиллаж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн хүн ардын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа онцгой комисс, мэргэжлийн хяналт, цагдаа, эрүүл мэнд зэрэг байгууллагын алба хаагчдад уг хандив очих юм. 

Энэ үеэр Монголын арьс ширний холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан “Коронавирусийн эсрэг өндөржүүлсэн бэлэн байдлын үед үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад үндэсний үйлдвэрлэгчдийн хийсэн арьсан гутал, нэхий бээлий, 15 мянган ширхэг маскийг хүлээлгэн өгч байна. Монголын арьс ширний салбарт үйл ажилллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд энэхүү хандивыг өнгөрсөн 12 дугаар сараас хойш цуглуулсан. Цаашид арьс ширний үйлдвэрлэлийн салбарынхан онцгой нөхцөл байдалд хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулах болно. Манай холбоонд 120 гаруй аж ахуй нэгж,  бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, 30-аад боловсруулах үйлдвэр байдаг. Эдгээрийн 50 орчим хувь нь хандивын аянд нэгдлээ” хэмээв.  

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс  

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших