Нууц мэдээллийн уурхай

ХБНГУ-ын Барут/Марк хотоос Мөрөн хотын иргэдэд тусламж үзүүлэв

Нийтэлсэн: 2021-01-18 04:24:03

 

Монгол Улсад коронавирусний халдварын тохиолдлууд бүртгэгдэж, Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ бэрхшээлтэй үед ХБНГУ-ын Барут/Марк хот өөрийн түнш Хөвсгөл аймгийн Мөрөн хотын иргэдэд туслахаар шийдвэрлэжээ. Барут/Марк хотын санаачилгыг Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамнаас дэмжин, “Engagement Global” хөтөлбөрийн хүрээнд 48.201 еврогийн санхүүгийн дэмжлэг үзүүлж буйг дараах зүйлд зарцуулах юм байна. 

  • Ковид-19 цар тахлын үед ажиллаж байгаа Мөрөн хотын захиргаа, эмнэлэг, цагдаа болон Онцгой байдлын албан хаагчдыг хамгаалалтын хувцас, хэрэгслээр хангах,
  • Мөрөн хотын түргэн оношлогооны 6 хэсэгт зориулан 2000 оношлуур авах,
  • Ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис нийлүүлэх,
  • Цар тахлын аюул, түүнээс хэрхэн сэргийлэх талаар олон нийтийг мэдээллээр хангах, сурталчлан таниулах зэрэг болно.

Барут/Марк хотын дарга, ноён Петер Илк энэхүү тусламжийг ХБНГУ-д суугаа Элчин сайд Д.Ганбатад гардуулан өгөв. Тэрбээр “2011 оноос эхэлсэн манай хоёр хотын түншлэл энэ онд 10 жилийн ойн баяртайгаа золгож байна. Түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд өмнө нь бид Мөрөн хотод сургалтын төв барьж байгуулсан. Түүнчлэн "Мөрөн хотын эко Ээжүүд" төсөлтэй хамтран ажилласаар байна. 2021 онд бид Мөрөн хотын төвд байгуулсан сургалтын төвдөө түшиглэн тодорхой  ажлууд хийхээр төлөвлөөд байна. Тухайлбал,

  • Тогтвортой хотын хөгжил
  • Түүхий эдийг эргэлтэнд оруулах, дахин боловсруулах
  • Соёлын солилцооны бусад арга хэмжээ зэрэг болно. Цаашид өөрий түнш Мөрөн хоттой тогтвортой хамтран ажиллах болно” гэлээ. 

Нийтэлсэн: Гадаад харилцааны яам

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших