Нууц мэдээллийн уурхай

У.Хүрэлсүх: Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж улсын хэмжээнд тогтвортой байна

Нийтэлсэн: 2021-01-18 03:11:51

 

Хүнсний үйлдвэрлэл, хангамжийг дээшлүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдээллийг ЗГХЭГ-аас УИХ-д хүргүүлжээ. 

Уг мэдээлэлд "Монгол Улсад коронавируст халдварын цар тахал дэгдсэн онцгой нөхцөл байдлын үед хүн амын хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах, хүнсний нөөц нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх нэн чухал шаардлага тулгарч байна.

2021 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 16.5 мянган тонн малын мах, 112.7 мянган тонн гурил, 1.6 мянган тонн гурилан бүтээгдэхүүн 14.1 мянган тонн төрөл бүрийн будаа, 1.6 мянган тонн хуурай сүү, 830 мянган ширхэг өндөг, 3.8 мянган тонн ургамлын тос, 97.1 мянган тонн төмс, 41.3 мянган тонн хүнсний ногоо, 4.5 мянган тонн элсэн чихэр, 1.2 мянган тонн давсны нөөцтэй байна.

Хүнсний нөөцийг улсын хэмжээнд хоногоор тооцож үзвэл малын махны 52,  гурилан бүтээгдэхүүний 183, төрөл бүрийн будааны 106, хуурай сүүний 33, ургамлын тосны 62, төмсний 305, хүнсний ногооны 60, элсэн чихрийн 53 хоногийн нөөцтэй байгаа. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж улсын хэмжээнд харьцангуй тогтвортой байна" гэсэн байна.

Цаашид Засгийн газраас хүнсний салбарт богино, дунд хугацаанд дараах бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Үүнд:

  • Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, импортын хамаарлыг бууруулах,
  • Мах махан бүтээгдэхүүний болон согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтыг шинээр баталж, хэрэгжилтийг хангуулах,
  • "Баяжуулсан хүнс" бодлогын баримт бичгийг батлах, хэрэгжилтийг зохион байгуулах,
  • "Эрүүл хүн-Эрүүл Монгол хүн" "Сав баглаа боодол", "Хүнсний ногоо, жимс жимсгэнэ", "Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих" зэрэг үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх,
  • Хүнсний түүхий эд бүтээгдэхүүний улирлын хамаарлыг бууруулах, хүнсний импортыг орлох, экспортын баримжаатай дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх ,
  • Монгол Улсын худалдааны бодлого, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр холбогдох хуулийн төсөл боловсруулах зэрэг бодлого хэрэгжүүлнэ.

 

Эх сурвалж: УИХ-ын ХМОНХХ

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших