БНСУ-д амьдарч байгаа иргэдийн анхааралд
Нийтэлсэн: 2021-01-06 03:30:33
- Хорио цээрийн дэглэм үргэлжилж байгаатай холбогдуулан гадуур холбогдох байгууллагуудын хяналт, шалгалт тогтмол хийгдэх тул олон нийтийн газраар явахгүй байх, өдөр тутмын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авахаас бусад тохиолдолд гэрээсээ аль болох гарахгүй байх, хувийн болон албан уулзалт, цуглаан, аяллыг хойшлуулах, цуцлах;
- Зайлшгүй гадагш гарах шаардлагатай бол хүмүүстэй “хувийн 2 метрийн зай барьж” харилцах журмыг мөрдөх;
- Халуурах, ханиалгах, хоолой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт шуурхай хандах, ингэхдээ БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339 дугаарт залгасны дараа “4” товчлуурыг дарж гадаадын иргэдийг хариуцсан ажилтантай холбогдож заавар, зөвлөгөө авна уу.
- ЭСЯ-ны консулын зарим үйлчилгээг шуудангаар болон цахимаар авах боломжтой. Халдварт өртөхөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үүднээс халдварын тархалт намжтал, мөн Монгол Улсад 1 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан Консулын хэлтэст биеэр ирэхгүй байх, зайлшгүй шаардлагатай, нэн яаралтай бус бол иргэний бүртгэл, бичиг баримт захиалга, итгэмжлэл, нотариатын баталгаажуулалтыг түр азнахыг зөвлөж байна.

