Нууц мэдээллийн уурхай

Өвөлжилт хүндэрч буй 5 аймагт өвс, тэжээл хүргэнэ

Нийтэлсэн: 2021-01-06 03:20:42

 

ХХААХҮЯ-ны мал аж ахуйн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнх "Говь-Алтай, Өмнөговь, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор аймагт өвөлжилт хүндэрчээ. Эдгээр аймгийн малчдад энэ сард багтаан өвс, тэжээл хүргэхээр болоод байна. Тодруулбал, ирэх 7 хоногоос буюу 1 дүгээр сарын 11-нээс дээрх аймгийн малчид болон отроор яваа малчдад өвс, тэжээл хүргэх ажлыг ХХААХҮЯ бусад яам, холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулж байна. Засгийн газраас өвөлжилт хүндэрч буй аймгуудын 40 гаруй мянган малчин өрхөд Улсын нөөцөөс 3800 тонн өвсийг үнэ төлбөргүй, 1900 тонн тэжээлийг 50 хувь хөнгөлж олгохоор шийдвэрлэсэн юм. Мөн Дэлхийн банкны "Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх" төслөөс 5 сая ам.долларын тусламж үзүүлж буй. Эдгээрийг өвөлжилт хүндэрч буй дээр дурдсан 5 аймгийн малчдад энэ сард багтаан хүргэж туслах юм. Өнөөдрийн байдлаар Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор аймгийн бүх сум, Өмнөговь аймгийн зарим суманд өвөлжилт хүндрээд байна. Эдгээр аймаг нь зуд болох эрсдэлтэй бүсэд орж байна" гэлээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших