Нууц мэдээллийн уурхай

2020 оны тэргүүний цэргийн штаб тодорлоо

Нийтэлсэн: 2020-12-31 02:41:10

 

Нийслэл, дүүргүүдийн ЗДТГ-ын Цэргийн штаб 2020 онд дэвшүүлсэн “Хууль тогтоомж-иргэн цэргийн харилцааны жил”-ийн зорилгын хэрэгжилтийг ханган ажиллаж, жилийн эцсийн тайлангийн хурал хийлээ.Тайлангийн хуралд БХЯ-ны СБТГ-ын  дарга хурандаа С.Ганбямба, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Ц.Анхбаяр, Нийслэл, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, офицер, ахлагч нар цахимаар оролцов. Хуралдааны үеэр Нийслэлийн ЗДТГ-ын цэргийн штабын хамт олон “2020 оны тэргүүний Цэргийн штаб”-аар шалгарч, хүндэт өргөмжлөлийг гардан авлаа. Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын 2020 оныг “Хууль тогтоомж-иргэн цэргийн харилцааны жил”-ийн зорилгыг хэрэгжүүлэхэд идэвх санаачилга, үр бүтээлтэй ажиллаж, “Бүрэн хангалттай” үнэлэгдсэн, дэд хурандаа Т.Амартогтох даргатай Баянзүрх, хурандаа Ц.Бямбасүрэн даргатай Сүхбаатар, хурандаа Ж.Даваарагчаа даргатай Чингэлтэй, хурандаа Г.Ялалт даргатай Сонгинохайрхан, хурандаа Н.Энхбат даргатай Налайх, дэд хурандаа Л.Цэрэгбаяр даргатай Баянгол дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабууд тус тус шалгарсан.

 

Мөн нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын 2020 оны “Ажил мэргэжлийн аварга”-аар Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Т.Амартогтох, Сүхбаатар  дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын Төлөвлөлт, сургалтын офицер, хошууч И.Нямсүрэн, Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын Мэдээллийн аюулгүй байдлын офицер, хошууч Н.Цэцэгбал, Багахангай дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын тоо бүртгэл, нөхөн хангалтын офицер, хошууч Б.Отгонжаргал, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын Шуурхай байдлын ахлагч, сургагч ахлагч С.Цэндзэсэм  нар тус тус шалгарч аваргын тууз, өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнагдав.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших