Нууц мэдээллийн уурхай

Ажил, үүргээрээ манлайлсан цагдаагийн албан хаагчдыг өргөө цагаан гэрээр шагналаа

Нийтэлсэн: 2020-12-31 02:35:08

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн цагдаагийн газар, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс ажил, үүргээрээ бусдыгаа манлайлсан гурван ахлагчийг өргөө цагаан гэрээр шагналаа. 

Шагналыг СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай, дүүргийн Иргэдийн хурлын дарга Б.Хуягбаатар, НЦГ-ын дарга Ш.Цогбаатар нар гардуулж өглөө. Эдгээр ахлагчид нь  2020 онд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын 500 гаруй албан хаагчдын дундаас бусдыгаа хошуучлан, онцгой нөхцөлд үүргээ амжилттай биелүүлсэн албан хаагчид юм. Мөн Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Хуягбаатар цагдаагийн хэлтсийн удирдлагад 50 мянган маск бэлэглэсэн юм.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн цагдаагийн газраас 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтсийн тоног төхөөрөмжийг бүрэн шинэчлэнэ хэмээн тусгагдсан байсан.  Энэ ажлын хүрээнд дүүргийн цагдаагийн газарт 24 ширхэг туулах чадвар сайтай автомашиныг олгосон. Саяхан Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд эрүүлжүүлэх, баривчлах байр болох онцгой объектод автомашин дутагдалтай байгааг уламжласны үр дүнд энэ асуудлыг шийдвэрлэж шинэ фургон машиныг өнөөдөр олгож буй талаар Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын төлөвлөлт, зохион байгуулалт дотоод ажлыг хариуцсан чиглэлийг ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Г.Золбоо хэллээ.

   

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс  

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших