Нууц мэдээллийн уурхай

Сайд Л.Цэдэвсүрэн хэл, бичгийн эрдэмтдийн төлөөлөлтэй уулзлаа

Нийтэлсэн: 2020-12-30 03:16:07

 

 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн хэл, бичгийн эрдэмтэн судлаачдын төлөөллийг урьж уулзлаа. Уулзалтад Ардын багш, төрийн шагналт, доктор Ш.Чоймаа, Ардын багш, доктор Ц.Өнөрбаян, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Заяабаатар, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэлшинжлэлийн секторын эрхлэгч, доктор Э.Пүрэвжав, МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч, доктор Б.Түвшинтөгс нар оролцов.

Сайд Л.Цэдэвсүрэн Монгол хэлний тухай хууль, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх зарим ажлын талаар танилцуулж “Монгол бичгийн зөв бичих зүйн журамласан толь”-ийг бүтээж, цахим болон хэвлэмэл хэлбэрээр хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг монгол хэл бичгийн эрдэмтдийн үндэсний баг бүрдүүлэн ажиллуулах талаар дурдлаа.

Монгол хэлний хуулийн дагуу кирилл болон үндэсний бичгийн зөв бичих дүрмийг баримтлан зохиосон толь бичгийг ШУА-ийн Хэл  зохиолын хүрээлэн хянаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын зөвлөл хэлэлцэн батлах ёстойг онцлон тэмдэглэлээ. Монгол хэл бичгийн эрдэмтэн, судлаач, багш нарын баг бүрдүүлэн толь бичгийг зохиосны дараа холбогдох хүрээлэнгээр хянуулан, хэлний бодлогын зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулахаар төлөвлөж, үүнд зориулан тодорхой төсөв баталсан талаар эрдэмтдэд мэдэгдэв.

Уулзалтад оролцсон эрдэмтдийн төлөөлөл Монгол бичгийн Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бид бүхий л мэдлэг, чадвараа дайчлан хамтран ажиллаж, сургах, зөв мэдээлэл, ойлголт өгөх, түгээн дэлгэрүүлэхэд хүчин чармайлт гаргахаа илэрхийлэв. Мөн толь бичиг бүтээх болсонд талархаж байлаа.

Уулзалтын үеэр олон нийтийн дунд талцал маргаан үүсгээд буй Монгол хэлний дүрэм, журамласан үгсийн тухай асуудлыг эрдэмтэд хөндлөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс 2016 оны есдүгээр сард 05 тоот тогтоол гаргаж “Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын Монгол үсгийн дүрмийн тольд хавсаргасан “Монгол үсгийн дүрэм”-ийг нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон. Энэхүү тогтоолд дүрэмд нийцүүлсэн журамласан толь бүтээх ажлын хэсэг байгуулан ажиллах талаар дурдсан байдаг.

Ингээд монгол хэлний, хэл бичгийн ухааны эрдэмтдийн хамтарсан баг Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толийг бүтээн 2019 онд хэвлэн гаргасан. Тиймээс Монгол хэлний дүрэм өөрчлөгдөөгүй. Тодорхой хугацаанд янз бүрээр бичиж хэвшсэн үгсийг журамласан нь маргаан дагуулж буй ч цаашид “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг бүх нийтээр даган мөрдөж, нэгмөр хэрэглэх нь чухал. Харин толь бичгийг олон нийтэд хүртээмжтэй тоогоор хэвлэн түгээх нэн хэрэгцээтэй байна, тиймээс тодорхой зардал гаргаж, үүнийг хэрэгжүүлэх хэрэгтэйг сайдад хүсэлт болголоо. Мөн 2021 оны эхээр монгол хэл бичгийн багш, эрдэмтэн, судлаач, хэрэглэгчдийн төлөөллийг оролцуулсан өргөн хүрээний уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах саналыг сайдад гаргасныг дэмжин хамтран зохион байгуулахаар боллоо гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших