Нууц мэдээллийн уурхай

Шүүхийн тухай хуулиар авсан завсарлагыг УИХ дахь АН-ын бүлгийн хүсэлтээр 3 хоногоор сунгалаа

Нийтэлсэн: 2020-12-29 04:10:35

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

Байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулах үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат завсарлагын хугацааг гурав хоногоор сунгах горимын санал гаргав. Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед УИХ дахь АН-ын бүлгээс тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан ч Байнгын хорооны дарга  хуульд заасан эрхийн дагуу гурав хоногийн завсарлага өгсөн.

Шинэ оны өмнө цаашлаад цар тахалтай холбоотой хөл хорионы үеэр ийм чухал хуулийн төслийг хэлэлцэх нь зохимжгүй. Мөн Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл дээр УИХ-ын гишүүд, Ажлын хэсэг нэлээдгүй сайн ажиллаж 39 зүйл, 223 хэсэг заалтыг өөрчилж, 100 гаруй хэсэг, заалтыг шинээр нэмэх, зарчмын зөрүүтэй 70 гаруй саналын томьёолол бэлтгэсэн байна.

Гэхдээ УИХ хуулийн төсөл дээр дахин сайн ажиллаж, нягтлах шаардлагатай гэж Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг үзсэнийг тодотгов. Иймд Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын шүүхийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээс авсан завсарлагын хугацааг дахин 3 хоногоор сунгах тухайгаа мэдэгдлээ.

АН-ын завсарлага, болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаас болоод уг хуулийн төслийн хэлэлцүүлэг сар гаруй хугацаагаар саатаж байгааг тодотгоод уг хуулийн төслийг оны дараа хэлэлцэх АН-ын бүлгийн саналыг хүлээн авснаа мэдэгдлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших