Нууц мэдээллийн уурхай

ШАДАР САЙД ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАРТ АЖИЛЛАЛАА

Нийтэлсэн: 2020-12-28 03:01:14

  

 
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Цагдаагийн ерөнхий газарт ажиллалаа.
Нийслэлийн хэмжээнд “Бүх нийтийн бэлэн байдал”-ын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа ажил болон нөхцөл байдалтай танилцлаа. Мөн энэ үеэр Улсын онцгой комиссын “Шуурхай” ажлын хэсгийн ээлжит хурлыг хийлээ.
Цагдаагийн байгууллагын мэдээллээр хөл хорионы үед бүх төрлийн гэмт хэргийн гаралт 20-50 хувиар буурсан байна. Цагдаа, дотоодын цэргийн 6799 алба хаагч 520 тээврийн хэрэгсэлтэйгээр хөл хориог сахиулж ажиллаж байна.
Зөрчлийн тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчсөн иргэдэд хариуцлага тооцсон байна.
Шадар сайд “КОВИД-19” цар тахлын энэ үед салбар хоорондын уялдаа холбоог ханган ажиллах нь чухал байгааг хэлсэн. Мөн замын хөдөлгөөн, нийслэл хотоос гадагш чиглэсэн товчоод, хил гаалиар нэвтэрч байгаа тээврийн хэрэгсэлд цагдаагийн байгууллагын хүч, идэвхи оролцоо чухал үүрэгтэй ажиллаж байгааг онцолсон.
Энэ үеэр цагдаагийн байгууллагын удирдлага, алба хаагчдын саналыг сонсож, зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж, тодорхой чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө.
Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших