Нууц мэдээллийн уурхай

Улаанбуудай нийлүүлэх боломжийн талаар Оросын талтай уулзалт хийв

Нийтэлсэн: 2020-12-23 03:31:46

 

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Даваа Оросын үр тарианы холбоо (Российский зерновой союз)-ны Хөгжил, эрх ашиг хамгаалах газрын захирал М.С.Головин, Техникийн зохицуулалтын хэлтсийн дарга Р.Х. Хайретдинов нартай Элчин сайдын яамны төв байранд ажил хэргийн уулзалт хийв.

Уулзалтаар ОХУ-ын Засгийн газраас дотоодын зах зээлээ хамгаалах зорилгоор үр тарианы экспортод 2021 оны 2 дугаар сарын 15-наас 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл экспортын квот (17,5 сая тонн) тогтоож, квотоос хэтэрсэн тохиолдолд гаалийн үнийн 50 хувьтай тэнцэх татвар ногдуулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан ирэх онд улаанбуудайн экспортын төлөв байдал, олдоц, үнэ тариф ямар байх талаар тодруулан ярилцаж, Монгол Улсад ОХУ-ын тодорхой бүс нутгуудаас хүнсний улаанбуудай нийлүүлэхэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

Оросын үр тарианы холбоо 1994 онд байгуулагдсан бөгөөд нийт гишүүдийнх нь 50-иас дээш хувийг үр тариа үйлдвэрлэгчид, үр тариа хадгалах, боловсруулах үйлдвэрүүд эзэлдэг. Тус холбооны гишүүн компаниуд Оросын үр тарианы үйлдвэрлэлийн 20 орчим хувь, гурил, малын тэжээлийн 50-аас дээш хувь, үр тарианы зах зээлийн эргэлтийн 3/2, үр тарианы экспортын 90-ээс дээш хувийг хянадаг байна.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших