Нууц мэдээллийн уурхай

Гудамж талбайн гэрэлтүүлэг, камержуулалтыг нэмнэ

Нийтэлсэн: 2020-12-23 03:22:27

 

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл/НГХУСАЗЗ/ 2021 онд  есөн дүүргийн гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй нягт уялдаа, нэгдмэл бодлоготой хамтран ажиллана. Иймээс НГХУСАЗЗ-ийн дарга Ж.Батбаясгалан болон зөвлөлийн гишүүд дүүргүүдийн  гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга нартай цахимаар хуралдлаа. Уг хурлаар дүүргүүдийн ГХУСАЗЗ-ийн 2020 онд хийсэн ажлын тайлантай танилцаж, 2021 оны ажлын төлөвлөгөөнд тусгах саналыг сонссон юм.

Дүүргүүдийн ГХУСАЗЗ-ийн дарга нараас гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр камержуулалтыг нэмэгдүүлэх, СӨХ-той хамтран ажиллах, гэр бүл, хүүхэд хүчирхийллийн эсрэг ажиллах, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал орчинд богино хэмжээний шторк цацах зэрэг дүүрэг, дүүргийн онцлогт тохирсон саналыг дэвшүүллээ.  Мөн ахуйн осолд хүүхдүүд өртөх тохиолдол нэмэгдэж байгаа учраас  энэ чиглэлийн ажлыг ирэх жилийн төлөвлөгөөндөө тусгахыг дүүргийн ГХУСАЗЗ-ийн дарга нарт үүрэг болголоо.

Ирэх долоо хоногт Монгол Улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл хуралдана. Уг хурлаас гарсан шийдвэрийг харгалзан үзэж дээрх дүүргийн ГХУСАЗЗ-өөс гарсан саналыг 2021 онд хийх ажлын төлөвлөгөөнд тусгах аж.  Дээрх саналуудыг НГХУСАЗЗ төлөвлөгөөндөө тусгаснаар дүүргүүдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй нягт уялдаа, нэгдмэл бодлогоор ажиллаж чадах юм.

Гудамж талбайд гарч байгаа гэмт хэргийг бууруулахын тулд гэрэлтүүлэг, камержуулалтыг нэмнэ. Цар тахлын энэ үед ахуйн осол, гэмт хэргийн гаралт нэмэгдэж байна. Энэ ч үүднээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд олон нийтийн оролцоо чухал. Иймээс дүүрэг, хорооны нэгжүүд, хэсгийн ахлагч, ТББ-уудыг ард иргэдийн аюулгүй байдлыг хангахад уриалж, идэвхтэй оролцохыг НГХУСАЗЗ-ийн дарга Ж.Батбаясгалан уриаллаа.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших