Нууц мэдээллийн уурхай

МҮОНРТ-ийн ерөнхий захирлаар Н.Дэмбэрэлийг томиллоо

Нийтэлсэн: 2020-12-22 03:13:52

 

Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл өнөөдөр хуралдаж, Ерөнхий захирлаар Н.Дэмбэрэлийг сонгожээ. 

Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад 17 хүн өрсөлдсөнөөс зургаа нь нэрээ татсан байна. Бусад 11 нэр дэвшигчээс ярилцлага авч, Мөрийн хөтөлбөртэй танилцахаас гадна МОҮНРТ-д үүсээд буй нөхцөл байдлыг шийдвэрлэх чиглэлээр хэрхэн ажиллах бодлого чиглэлийг сонсжээ.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 15 гишүүний 14 нь хуралдаанд оролцсон бөгөөд нэр дэвшигч тус бүрд оноо тавьж үнэлгээ өгөхөд:  

  • Э.Дагиймаа-695 /сэтгүүлч/
  • Р.Гандиймаа- 720 оноо /сэтгүүлч/
  • Т.Батзориг-737 /МҮОНРТ-ийн Байгууллагын хөгжлийн газрын захирал/
  • Н.Дэмбэрэл-853 /Үндэсний брэндийн бодлогын зөвлөлийн ажлын албаны дарга байсан/ нар сонгон шалгаруулалтын журамд заасан шаардлагын дагуу хамгийн өндөр оноо авчээ. Үүнээс өндөр оноотой Батзориг, Н.Дэмбэрэл нарт нууц санал хураалт явуулахад Н.Дэмбэрэлд ҮЗ-ийн 14 гишүүний 11 нь санал өгч, ерөнхий захирлаар томилогдсон байна.   

Нинжийн Дэмбэрэл нь:

  • 1988 онд Баянхонгор аймгийн II дунд сургуулийг төгссөн
  • ОХУ-ын Эрхүү хотын Анагаах ухааны дээд сургуулийг хүүхдийн их эмч мэргэжлээр төгссөн
  • “Чингис хаан” ХХК-нд менежер
  • “Статус Сом” ХХК-нд захирал
  • НЗДТГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга
  • Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга
  • Үндэсний брэндийн бодлогын зөвлөлийн ажлын албаны дарга зэрэг албан тушаал хашиж байсан. 

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших