НӨАТ-ын сугалаагаар 25 хүн гурван сая төгрөг хожлоо
Нийтэлсэн: 2020-12-21 02:32:34
НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр боллоо.
Тохиролд арваннэгдүгээр сард худалдан авалт хийж, EBarimt системд бүртгэсэн 25,132,077 баримтыг хамруулжээ.
Үндсэн тохирлын дугаар 91863814 таарч
- 30 мянган төгрөгийн азтан - 22,642
- 100 мянган төгрөгийн азтан - 2,262
- Нэг сая төгрөгийн азтан - 237
- Гурван сая төгрөгийн азтан - 25
- Таван сая төгрөгийн азтан - 1
30 сая болон 50 сая төгрөгийн супер азтан тодроогүй байна.
