Нууц мэдээллийн уурхай

НАЙРАМДАЛ ТӨВИЙН КАДАСТРЫН ЗУРГИЙГ УСТГАСАН ЗӨРЧИЛ ИЛЭРЛЭЭ

Нийтэлсэн: 2020-12-09 09:25:08

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороо, Олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан орчим газар эзэмшиж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар олголт, эзэмшил, ашиглалтын байдалд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар тусгай хамгаалалттай газарт байшин барилга барьсан, газрын кадастрын мэдээллийн санд “Олон Улсын хүүхдийн Найрамдал төв” УТҮГ-ийн нэр дээр бүртгэсэн кадастрын зургийг устгасан, тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газрын хамгаалалтын горимыг тус тус зөрчсөн зөрчил илэрчээ.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Найрамдал” зуслангийн орчны газарт 120 нэгж талбар буюу 22 га талбай бүхий газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлсэнээс 21 нэгж талбар нь төрийн байгууллага, 62 нэгж талбар нь барилга байшин баригдсан, 37 нэгж талбар нь газар дээрээ хоосон гэсэн судалгааг ирүүлсэн. Үүнээс 62 нэгж талбар буюу барилга байшин баригдсан иргэн, аж ахуйн нэгжийн газар олголтыг шалгахад 2006-2017 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар 47, дүүргийн Засаг даргын захирамжаар 13 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар олгосон байна.

“Найрамдал” зуслангийн орчны газрыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 1999 оны 39 дүгээр тогтоолоор нийслэлийн тусгай хамгаалалтад авч, 2006 оны 152 дугаар “Байгалийн цогцолборт газрын хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор хилийн заагт өөрчлөлт оруулсан аж.

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших