Нууц мэдээллийн уурхай

ЖИЛД 600 МЯНГАН ТОНН САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭХ “ЗҮҮН БҮСИЙН ҮЙЛДВЭР” АШИГЛАЛТАД ОРЛОО

Нийтэлсэн: 2020-12-09 03:28:12

 “Тавантолгой түлш” ХХК –ийн сайжруулсан шахмал түлшний Зүүн бүсийн үйлдвэр ашиглалтад орлоо. Нийслэлийн Налайх дүүрэгт зургаан сарын дотор баригдаж өнөөдөр үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Үйлдвэрийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, асуудал хариуцсан яамдын сайд нар болон хотын удирдлага, бусад албаны хүмүүс оролцов.

Ерөнхий сайд бүтээн байгуулалтад гар бие оролцсон барилгачид, инженер техникийн ажилчид, Тавантолгой түлш компани, Зүүн бүсийн үйлдвэрийн нийт хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ.
Тэрбээр; “Агаар, орчны бохирдол, Улаанбаатар хотын утааг бууруулах нь манай Засгийн газрын тулгамдсан асуудал байлаа. 2018 онд 62 дугаар тогтоол гаргаж, түүхий нүүрсний хэрэглээг хорьж, сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүндрэлтэй, эрсдэлтэй шийдвэрийг гаргаж байв. Олон хүн бүтэх боломжгүй, хотыг сайжруулсан түлшээр хангах хүчин чадалгүй гэсэн ч зориг гаргаж, эрсдэл үүрч, шийдвэр гаргасны дүнд өнөөдөр 1,5 сая орчим хүн төвлөрсөн хотынхоо утааг 50 хувь бууруулж чадсан. Утаа агаарын бохирдлын улмаас жил бүр шууд болон дам нөлөөгөөр 0-3 насны 400-450 хүүхэд, 2-2,5 мянган хүн эрсдэж байсан нь судалгаагаар тогтоогдсон байдаг. Гэтэл 20 жилд 700 тэрбум төгрөгийг утаанд зарцуулсан ч үр нөлөө гаргаагүй байсан.
Бид хийе, бүтээе гэсэн сэтгэлээр хандаж, хийж чадлаа. 2020 оны нэгдүгээр сард шийдвэр гаргаж, 6 сарын өмнө энэ талбай дээр хоосон байхад нь ирж байсан бол өнөөдөр сайхан үйлдвэр боссон байна. Цар тахал гарч, хорио цээр тогтоосон хүнд цаг үед энэ үйлдвэр ашиглалтад орж, Монгол Улс нийслэлийнхээ баруун, зүүн бүсэд хоёр үйлдвэртэй боллоо. Засгийн газар сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувь бууруулсан. Үүний үр дүнд олон хүний амь нас аврагдаж, эрүүл мэнд хамгаалагдах нь гарцаагүй. “Утаанбаатар” байсан нийслэлээ Улаанбаатар болгож буй нь үйлдвэрийн ажилчид та бүхний хүчин чармайлт, бүтээн байгуулалтын үр дүн. Баруун, зүүн бүсийн үйлдвэрүүдийг барьж, байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн нийт ажилтан албан хаагч та бүхэн болон “Эрдэнэс таван толгой” компанийн хамт олонд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье” гэв.
Зүүн бүсийн үйлдвэр нь монгол инженерүүдийн инженерчлэлийн нарийн тооцоолол, инновацид суурилсан, бүрэн автоматжсан, байгаль, экологид ээлтэй, баруун бүсийн үйлдвэрээс хүчин чадал илүү гэдгээрээ онцлог гэж Таван толгой түлш ХХК-ийн захирал М.Ганбаатар тодотгосон.
Тавантолгой түлш компанийн сайжруулсан шахмал түлшний Зүүн бүсийн үйлдвэр барих шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар 2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр гаргаж, тавдугаар сард барилгын ажлыг эхлүүлсэн юм.
Зүүн бүсийн үйлдвэр нь 1, 2 -р үйлдвэр, Дахин боловсруулах үйлдвэрээс бүрдэх бөгөөд 1, 2-р үйлдвэр нь БНСУ-ын Jeil machinery Co.,LTD компанийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий зургаан шугамтай. Шугам тус бүр нь цагт 30 тонн, жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай юм.
Үйлдвэрийн түүхий эд хүлээн авах, бутлах, шигших үйл явц нь газар доорх байгууламжид хийгддэг. Түүхий эдийг нунтаг болгох ажиллагаа нь хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байхаар төлөвлөгдсөнөөрөө өмнөх үйлдвэрээсээ давуу талтай болжээ.
Мөн сайжруулсан түлшээ үйлдвэрлэх хатаах галлагааны зуухаар биш хийн түлш/газ/-ээр шатааж, уур үйлдвэрлэн шийдсэн нь маш том дэвшил болсон байна.
Цаашид үйлдвэрийн хэтийн автоматжуулалтыг бүрэн шийдэх зорилгоор өндөр хурдны 100 Mbps хурдтай 13,7 км урттай шилэн кабель татаж, үйлдвэрийн бүсийн обьектуудыг холбожээ.
Тус Зүүн бүсийн үйлдвэрийн түүхий эдийг Тавантолгой ордоос төмөр замаар татна. Түүнчлэн үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэх нь бас нэг давуу тал. Төв аймгийн Баянзөрлөгийн өртөөнөөс үйлдвэр хүртэл нийт 8,4 км төмөр замыг барьж байна. Барилга угсралтын ажил 70 хувьд хүрчээ.
Цахилгаан хангамж нь Налайхаас Хөшгийн хөндий чиглэлийн 110кВ шугамаас салбарласан 5.8км агаарын шугам, 110/10кВ /киловольт/ -ын дэд станц бөгөөд 10/0.4 дэд станцууд болох 6 ширхэг ХТП үйлдвэрийн бүс дахь обьектуудыг цахилгаан тэжээлээр хангаж байна. Мөн үйлдвэрийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор сэлгэн залгах 10кВт-ын шугам Уурхайчин фильтрээс салбарлан үйлдвэрийн дэд станцтай холбосон байна.
Үйлдвэрийн барилга нь газар доорх болон дээрх хэсгээс бүрдэнэ. нийт 22 метр өндөр буюу 7 давхар барилгатай дүйцэхүйц юм. Зүүн бүсийн үйлдвэрийн ногоон бүсэд үйлдвэрийн инженерийн корпус /оффис/ 150 хүн хүлээн авах зоогийн газар, 300 ажилчдын амрах байрны 2 блок, ажилчдын хувцас солих, усанд орох байр, авто машины зогсоол, дулааны зуухны барилга байгууламжууд байрлаж байна.
Уг үйлдвэр одоогоор 256 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажиллахад нэмж 800 гаруй хүн ажлын байраар хангагдана гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
 
 
 
 
 
 
 
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших