Нууц мэдээллийн уурхай

БОАЖЯ үйл ажиллагаагаа цахимаар хэвийн үргэлжлүүлж байна

Нийтэлсэн: 2020-12-08 02:47:32

 Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Туул голын сав газраас түгээмэл тархацтай ашигт малтмал олборлохыг таслан зогсоож, нөхөн сэргээлт хийж, усны түвшинг нэмэгдүүлэх бодлогыг тусгасан. Энэ хүрээнд төлөвлөгөөт ажлууд хэвийн үргэлжилж байна. Тухайлбал өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Удирдлагын зөвлөл Туул голыг хамгаалах, бохирдлыг бууруулах чиглэлээр 2021-2022 онд хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг цахимаар сонслоо.

Түүнчлэн өнөөдөр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын алба цахимаар хуралдлаа. Хурлаар “Яндангаа хөөлье” аяны хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл солилцож, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцсэн юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам иргэн, аж ахуйн нэгжийн албан бичгийг [email protected] хаягаар хүлээн авч шийдвэрлэн ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар дээрх хаягаар 150 гаруй албан бичгийн хүлээн авч холбогдох газар хэлтсүүд шийдвэрлэхээр ажиллаж байна. Та БОАЖЯ-д ирүүлэх материалын бүрдэл хангасан албан бичгийг гэрээсээ цахимаар илгээгээрэй.

 Эх сурвалж: БОАЖЯ

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших