Нууц мэдээллийн уурхай

Өмнөговьчууд “Малчдаа дэмжье” аяныг эхлүүлээд байна

Нийтэлсэн: 2020-12-07 09:06:28

 Өмнөговьчууд “Малчдаа дэмжье” аяныг эхлүүлээд байна

Өмнөговь аймгийн хэмжээнд нийт мал сүргийн 50% нь дундаж тарга хүчтэй, 30% нь дундажаас доош тарга хүчтэй өвөлжиж байна. Нийт 14 сумын 1602 өрхийн 966,7 мян толгой мал оторлож яваагаас гадны аймаг /Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Төв/, сумын нутагт 9 сумаас 97 өрхийн 74593 толгой мал, өөрийн аймгийн бусад сумдад 11 сумын 808 өрхийн 565978 толгой мал, Улсын тусгай хамгаалалттай газарт 8 сумын 504 өрхийн 237433 толгой мал, хилийн зурвас газар 10 сумын 193 өрхийн 88756 толгой мал өвөлжөөд хаваржих мэдээлэлтэй байна.

Одоогийн байдлаар нийт нутгийн 70 орчим хувь цасан бүрхүүлтэйн дээр хүйтний эрч чангарч, зарим төрлийн мал нэмэгдэл тэжээлд ороод байна. Өвөлжилт хүндэрсэн энэ цаг үед эрсдлийг бууруулах, малчдын эрүүл мэндийг дэмжих, нэн шаардлагатай эд материал, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хорооноос санаачлан уг аяныг эхлүүлжээ.

“Малчдаа дэмжье” аян дөрвөн сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд иргэд, аж ахуй нэгж албан байгууллагуудаас ирүүлсэн дэмжлэг, хуучин хувцас, эд материал цуглуулан малын нэмнээ, хошуувч, хорооны нүүрэвч зэргийг оёж бэлдэн малчиддаа хүргэх юм байна. Мөн малчдынхаа эрүүл мэндийн үзлэг оношлогоог өрхийн эмнэлэгүүдтэй хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Хандивыг ХААН банкны 5585040439 тоот дансаар болон Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хорооны байрны 2-р давхарт хүлээн авна. Аяны тухай дэлгэрэнгүй мэдээллийг 70532264 дугаарын утсаар болон Өмнөговь Монгол Ардын Нам фэйсбүүк хаяг, [email protected] имэйл хаягаар лавлана уу. Уудам Монгол орны тэргүүлэх салбар МАА-гаа дэмжих, малчин ард түмнийхээ хүндрэл бэрхшээлийг хуваалцах зорилготой тус аянд ард иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллага, УБ хот болон бусад аймагт байгаа нутгийн зөвлөлүүд, бөмбөрцөг дэлхийн өнцөг булан бүрт суугаа өмнийн говийн уугуул иргэдийг нэгдэхийг уриалж байна.

Нийт сэтгэгдэл: 2
  1. nam19366krya /185.107.95.215/ 2021-03-06 11:38:07

    mss19366rtjuny Dk7aYHO niSe TjV9NUL

  2. nam19366krya /185.107.95.215/ 2021-03-07 01:29:38

    mes19366errtbh JRyWbJ9 qSgI rwAiKL4

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших