Нууц мэдээллийн уурхай

Товчоодоор хот руу 4402 зорчигч нэвтэрч, 9484 иргэн гарсан байна

Нийтэлсэн: 2020-12-05 10:44:44

 

Улаанбаатар хот болон Архангай, Сэлэнгэ аймагт бэлэн байдлын зэрэг буураагүй, хөл хорио хэвээр үргэлжилж буй. Тиймээс нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл, иргэний зорчих хөдөлгөөнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа, Мал эмнэлэг, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд үргэлжлүүлэн хяналт тавин ажиллаж байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор  үл хязгаарлалтад багтсан аж ахуй нэгжүүд болон шинжилгээнд хамрагдсан иргэд орон нутаг руу буцах хүсэлтийн дагуу нэвтэрч байгаа. Өчигдрийн /2020.12.03/ 09:00 цагаас өнөөдрийн 06:00 цагийн хооронд шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийж буй 1497 тээврийн хэрэгслээр 4402 зорчигч хот руу нэвтэрч, 2612 тээврийн хэрэгслээр 9484 зорчигч хотоос гарсан байна. Мөн зөвшөөрөлтэй 3517 тонн түүхий нүүрсийг  93 тээврийн хэрэгслээр зөөвөрлөжээ.

 

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших