Нууц мэдээллийн уурхай

"ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ" ХК БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ҮЕД ЖИШИГ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

Нийтэлсэн: 2020-12-04 02:10:29

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх шийдвэр гарсан. Үүнтэй уялдуулан Засгийн газрын тогтоол, Улсын онцгой комиссын албан даалгавар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаал, Эрүүл мэндийн сайдын тушаал зэрэг холбогдох тушаал шийдвэр, албан даалгавруудыг үндэслэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө” гарган ажиллаж байна.

Уг төлөвлөгөө нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн салбарт Коронавируст халдвар /Ковид-19/ өвчний халдвар гарч болзошгүй тохиолдлоос ажилтнууд, хүн амыг урьдчилан сэргийлэх, аврах, нэрвэгсдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, учирсан хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох ажлыг зохион байгуулах зорилготой юм. Энэ хүрээнд төлөвлөгөөний дагуу цар тахлыг хохирол багатай даван туулах, уурхайн тасралтгүй үйл ажиллагааг хангах, ажилтнуудын эрүүл мэнд, түүнд нөлөөлөх эрсдэлийг бууруулах зорилгоор шаардлагатай ажлуудыг гүйцэтгэж байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас “Эрдэнэс-Тавантолгой” ХК “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”-г жишиг төлөвлөгөө хэмээн үзсэн бөгөөд салбарын бусад байгууллагуудад ийм төлөвлөгөө батлан ажиллахыг зөвлөжээ.

 

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших