Л.Эрдэнэчулуун: 18 салбарын ААН-үүд бүх ажилтнуудаа шинжилгээнд хамруулах шаардлагатай
Нийтэлсэн: 2020-12-03 10:16:00
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Засгийн газраас бэлэн байдлын зэргийг арванхоёрдугаар сарын 1-нээс бууруулах чиглэл гаргасантай холбоотой үйл ажиллагаа явуулах эрхтэй 18 салбарын 13 мянга гаруй ААН-д 21 заалттай мэдэгдэл хүргүүлж эхэлсэн." гэлээ.
Тухайн мэдэгдэлд, ААН-үүд
- эрүүл ахуйн халдвар хамгааллын дэглэмийг сахих,
- их цэвэрлэгээг доод тал нь 2-3 удаа хийх,
- нийт ажилчдаа сайн дурын үндсэн дээр шинжилгээнд хамруулах,
- гэрийн тусгаарлалтад байгаа бол тухайн ажилтанд чөлөө олгох,
- ажлын ширээг 1,5-2 метрийн зайтай байршуулах
- шаардлагатай цэгүүдэд гар ариутгагч тавих зэрэг шаардлагууд тавьж байгаа аж.
НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун: "ААН-үүд үйл ажиллагаагаа эхлүүлэхийн өмнө бүх ажилтнуудаа шинжилгээнд хамруулсан байх шаардлагатай" гэлээ.
НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш:
- Байгууллагууд өдөр тутам ажлын байран дээрээ нэг цагийн өмнө цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийх
- ажилтнууд байнга амны хаалт зүүх,
- ажлын байранд үйлчлүүлэгч, ажилтан нэвтэрсэн тохиолдолд халууныг үзэж, тэмдэглэж байх, 37 градусаас дээш бол 119 утсаар мэдэгдэх,
- өдөрт хоёр цаг тутамд агааржуулалт хийх,
- цэвэрлэгээ хийж байгаа цэвэрлэгээний ажилтнуудыг хөдөлмөр хамгааллын хувцсаар хангахыг анхаарууллаа.
Өнөөдрийн байдлаар 31 байцаагч 13 мянган байгууллагад мэдэгдлийг цахимаар хүргүүлж байгаа гэнэ. Мөн тухайн ААН-тэй холбоотой гомдол саналыг цахимаар хүлээн авч байгаа бөгөөд гомдол ирсэн тохиолдолд ажлын хэсэгт газар дээр нь очиж хяналт шалгалт хийнэ" гэлээ.
Дээрх шаардлагуудыг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.2-ийн 1.1, 15.13 дугаар заалтаар хариуцлага тооцохыг анхаарууллаа.
Зөрчлийн тухай хууль
